Нийслэлд хотод өчигдөр орой болсон хүчтэй шороон шуурганы улмаас олон айлын хашаа, гэр нурж багагүй хэмжээний хохирол учруулсан байна. Баянзүрх дүүргийн Дарь-Эхэд дөрвөн айлын гэр нурсан бол Сүхбаатар, Сонгинохайрхан дүүрэгт хэд хэд айлын гэр шуурганд нуржээ.

Мөн зарим үүрэн холбооны операторын сүлжээ унаж, Сүхбаатар дүүргийн зарим хороодод цахилгаан түр хугацаагаар тасарчээ. Ирэх өдрүүдэд хөдөө орон нутгаар ч байгалийн гамшигт үзэгдэл болж магадгүй гэж Онцгой байдлын Ерөнхий газраас анхааруулж байна.