
Цөмийн эрчим хүч бүхий Нимицээр ахлуулсан АНУ-ын усан цэргийн баг Өмнөд Солонгосын Бусан боомтод өнгөрсөн бямба гарагт хоёр орны хамтарсан цэргийн сургуулилтад оролцохоор очсон байна.
97 мянган тонн жинтэй “Нимиц” хөлөг онгоц нь дэлхийн хамгийн том дайны хөлөг онгоцуудын нэг аж.
“Цөмийн эрчим хүч бүхий хөлөг онгоцыг оролцуулан усан цэргийн хамтарсан сургуулилт хийх гэж буй нь биднийг үнэдслэлгүйгээр сүрдүүлж буй хэрэг бөгөөд энэхүү сүрдүүлэх оролдлого нь хэрийн түвшнээс хэтэрсэн байна. Солонгосын хойгийн цөмийн дайны эрсдэл Америк болон Өмнөдийн дайснуудын цэргийн идэвхээс болж улам бүр өсөн нэмэгдэж байна” гэж Хойд Солонгосын Батлан хамгаалах яам өчигдөр мэдээлсэн байна.
Д.Идэр