АНУ-ын алдарт сагсчин Деннис Родман Хойд Солонгосын удирдагч Ким Чен Ын
нар сайн найзууд билээ. Өнгөрсөн өвөл Хойд Солонгост аялж, удирдагчтай
нь хамт сагс тоглож, зоог барьсан тэрээр тун удахгүй дайн зарласан улсад
дахин зочлохоор болжээ.

АНУ-ын алдарт сагсчин Деннис Родман Хойд Солонгосын удирдагч Ким Чен Ын нар сайн найзууд билээ. Өнгөрсөн өвөл Хойд Солонгост аялж, удирдагчтай нь хамт сагс тоглож, зоог барьсан тэрээр тун удахгүй дайн зарласан улсад дахин зочлохоор болжээ.
Деннис Родман ирэх наймдугаар сарын нэгний өдөр Хойд Солонгост очихоор төлөвлөж буйгаа сэтгүүлчдэд мэдээлсэн байна. Түүний аялалын зорилго нь тус улсад баривчлагдаж, 15 жилийн хүнд хөдөлмөр эрхлэх ял авсан 44 настай америк иргэн Кеннет Байег суллуулах боломж хайх аж. NBA-ийн хуучны тоглогч Цагаан ордон Хойд Солонгостой тааруу харилцаатай байгаа тул ийм алхам хийхэд хүрсэн гэжээ.