
Гомдол гаргагч W олон жилийн өмнө хүйсээ солиулах мэс засалд орсноос хойш эмэгтэй гэгдэж байв. Гэсэн ч түүнийг найз залуутайгаа гэрлэхийг Хонконгийн гэрлэх товчоо зөвшөөрөөгүй аж. Учир нь эмэгтэйн төрсний гэрчилгээнд түүний хүйсийг эрэгтэй хэмээн тодорхойлсон байв. W 2010 онд Дээд шүүхэд хандсаны дараа Давж заалдах шатны эцсийн шүүхэд гомдол мэдүүлсэн нь ийнхүү амжилттай болжээ.
Харин Хонконгийн Засгийн газар түүнийг хүйсээ солиулсан хэдий ч төрсний гэрчилгээгээр эрэгтэй гэж бүртгэгдсэн тул найз залуутайгаа гэрлэхийг зөвшөөрөх нь тус улсын ижил хүйстнүүдийн гэрлэлтийг хориглосон хуулийг зөрчсөн хэрэг болно гэж үзэж байна.
Энэ нь Хонконгийн шүүх шатанд маргаантай асуудал болон яригдаж байна. Давж заалдах шатны шүүх хүйсээ солиулсан хүмүүсийг “эсрэг” хүйстэнтэйгээ гэрлэхийг хуулинд тусгах хэрэгтэй гэлээ.
Д.Идэр
Сэтгэгдэл (1)