Израилийн Ерөнхий сайд Биньямин Нетаньяхуг эсэргүүцсэн 10 мянга гаруй хүн гудамжинд жагсчээ.

Израилийн Ерөнхий сайд Биньямин Нетаньяхуг эсэргүүцсэн 10 мянга гаруй хүн гудамжинд жагсчээ. Жагсагчид түүнийг улс орон нь эдийн засгийн хувьд хатуу бодлого баримталж байхад хэт их тансаглаж байна хэмээн шүүмжилжээ. Учир нь Ерөнхий сайд Биньямин Нетаньяху Их Британий Ерөнхий сайд агсан Маргарет Тэтчерийг оршуулах ёслолд оролцохдоо хэтрүүлэн ямбалсан байна.
Тэрээр Тель-Авиваас Лондон хот руу нисэхдээ онгоцондоо 138 мянган ам.долларын үнэтэй хоёр хүний ор байрлуулсан аж. Тель-Авиваас Лондон хот руу ердөө таван цаг нисдэг аж.
Д.Идэр