Өнгөрсөн бямба гарагт Турк улсын Рейханлы хотод дэлбэрэлт болсны улмаас
46 хүн амиа алдаж, 100 гаруй хүн гэмтэж бэртсэн билээ. Тэгвэл халдлагын
хохирогсод болон тэдний гэр бүлд Европийн холбооны эмгэнэл илэрхийлжээ.

Өнгөрсөн бямба гарагт Турк улсын Рейханлы хотод дэлбэрэлт болсны улмаас 46 хүн амиа алдаж, 100 гаруй хүн гэмтэж бэртсэн билээ. Тэгвэл халдлагын хохирогсод болон тэдний гэр бүлд Европийн холбооны эмгэнэл илэрхийлжээ. Европийн холбооны мэдэгдэлд “Аймшигт явалд олон хүн амь насаа алдсан гүн эмгэнэж байна” гэжээ.
Туркын тал халдлагад Сирийн тусгай албаныхныг буруутгаж байгаа юм. Энэ тухай Туркын Дотоод хэргийн сайд Муаммер Гулер ил тод мэдээлсэн. Харин Сирийн тал дэлбэрэлтэд бид ямар ч хамаагүй хэмээн няцааж байна.
Д.Идэр