АНУ-ын Хойд Солонгосын асуудал хариуцсан тусгай төлөөлөгч Глин Дэвис
БНАСАУ-ын асуудлаар энэ долоо хоногт эрчимтэй хэлэлцэхээр болжээ.

АНУ-ын Хойд Солонгосын асуудал хариуцсан тусгай төлөөлөгч Глин Дэвис БНАСАУ-ын асуудлаар энэ долоо хоногт эрчимтэй хэлэлцэхээр болжээ. Тэрээр өчигдөр Сөүлд ирсэн бөгөөд Солонгосын хойгийн асуудлаар явуулах зургаан талт яриа хэлэлцээрийг тэргүүлж байгаа Өмнөд Солонгосын Гадаад хэргийн Лим Сун Намтай яриа хэлэлцээр хийхээр төлөвлөсөн байна.
Өнгөрсөн долоо хоногт Өмнөд Солонгосын ерөнхийлөгч Пак Кын Хе АНУ-д айлчилж, Хойд Солонгосын асуудлыг хэлэлцсэн юм. Мөн өчигдөр АНУ, Өмнөд Солонгосын хамтарсан усан цэргийн сургуулилт эхэлсэн Умард Солонгос өдөөн хатгаж байна хэмээн мэдэгдсэн билээ.
Д.Идэр