Венесуэлийн Ерөнхийлөгч Николас Мадуро гудамжны гэмт хэрэгтэй тэмцэх
томоохон төлөвлөгөөгөө хэрэгжүүлж эхэлжээ. Түүний санаачилсан “Аюулгүй
эх орон” үйл ажиллагааны хүрээнд 3000 гаруй цэрэг нийслэл Каракас болон
гэмт хэрэг хамгийн ихээр гардаг бусад хотуудын гудамжинд эргэлт хийх аж.

Венесуэлийн Ерөнхийлөгч Николас Мадуро гудамжны гэмт хэрэгтэй тэмцэх томоохон төлөвлөгөөгөө хэрэгжүүлж эхэлжээ. Түүний санаачилсан “Аюулгүй эх орон” үйл ажиллагааны хүрээнд 3000 гаруй цэрэг нийслэл Каракас болон гэмт хэрэг хамгийн ихээр гардаг бусад хотуудын гудамжинд эргэлт хийх аж.
Ерөнхийлөгч Мадуро энэ арга хэмжээ хүн амины гэмт хэргийн тоогоор тивдээ тэргүүлдэг Венесэулд энх тайвныг авчирна хэмээн хэлсэн байна.
Тус улсын Засгийн газрын судалгаагаар 2012 онд 16 мянга гаруй хүн бусдын гарт амиа алдсан аж. Энэ нь 100 мянган хүн тутмын 54 нь амь насаа хөнөөлгөсөн гэсэн үг. Харин Венесэулийн Хүчирхийллийг судлах газар уг тоог 100 мянга тутамд 73 хэмээн мэдээлжээ.
Д.Идэр