Үхлийн аюултай шинэ төрлийн вирусын халдвар тээгч өчигдөр Саудын Арабат дөрвөөр нэмэгджээ.

Үхлийн аюултай шинэ төрлийн вирусын халдвар тээгч өчигдөр Саудын Арабат дөрвөөр нэмэгджээ. Халдварлагсдын гурвыг нь короно вирусээр хүнд өвдсөн хэмээн үзэж эмнэлэгт хэвтүүлсэн байна. Харин дөрөв дэхийг нь шинжилгээнд хамруулж эмнэлгээс гаргасан гэлээ.
Халдвар авсан дөрвөн өвчтөн бүгд Саудын Арабын зүүн хэсэгт амьдардаг аж.
САРС-тай төстэй короно вирус нь саяхнаас хүнд илэрсэн юм. Уг вирусыг 34 хүн халдварласнаас 18 нь амиа алджээ.
Д.Идэр