Европын холбоо Брюссель хотноо болсон олон улсын донор орнуудын чуулганы үеэр Малигийн сэргээн босголтод 520 сая евро буюу 673 сая ам.доллар амласан талаар “BBC” мэдээллээ. Европын комиссын Ерөнхийлөгч Жозе Мануэль Барросо “Энэхүү мөнгө Баруун Африкийн орныг тогтвортой, ардчилсан, баян чинээлэг улс болоход тусална” хэмээн хэлжээ.
Чуулган дээр зарласан тусламж нь өнгөрсөн нэгдүгээр сард Франц улс исламын хэт даврагсдыг даруулахаар Малид цэргийн тусламж илгээснээс хойшхи анхны мөнгөн тусламж боллоо.
Малигийн Засгийн газар улсаа дахин сэргээн босгоход 4.3 тэрбум евро төлөвлөөд байгаа аж.
Д.Идэр

























































