
Ерөнхийлөгч “Манай цэргийн хүчнийхэн Борно, Адамава, Йобе муж улсуудад бүхий л шаардлагатай арга хэмжээг авч, террористууд болон босогчдын хөнөөлт тэмцэлд төгсгөл хийх болно” хэмээн мэдэгдсэн байна.
Тус улсад 2010 оноос хойш 2000 гаруй хүний амийг авсан халдлагуудад Боко Харам хэмээх цэргийн бүлэглэлийг буруутгадаг аж. Уугуул нутгийн хауса хэлээр “Барууны боловсролын хориглоё” хэмээх утга бүхий нэртэй тус бүлэглэл Нигерийн Засгийн газрыг унагааж, хойд хэсгийн нутгуудад исламын улс үүсгэх зорилготой бөгөөд олон хүний амийг хөнөөх халдлагуудыг зохион байгуулж байна.
Хамгийн сүүлийн халдлага өчигдөр болоход 13 тосгон шатаж, 53 хүн амиа алдсан билээ.
Д.Идэр
Сэтгэгдэл (1)