
Улс орон нь төсвөө багасгаж, эдийн засгийн хувьд бүсээ чангалж буй өнөө үед ноён Ерөнхий сайд өнгөрсөн жил гурван харшийг 593 мянган фунт стерлингээр худалдан авчээ. Үүнийг түүний 2009 онд харшдаа зарцуулсан зарлагатай харьцуулбал 80 хувь өссөн үзүүлэлт байна. Мөн Биньямин Нетаньяху үсзасалт, гутал, энгэсэг зэрэгтээ олон мянгыг зарцуулдаг гэсэн шум тус оронд таржээ.
Үүнээс улбаалан Израилийн Мэдээллийн эрх чөлөөний хөдөлгөөнийхөн Ерөнхий сайдыгаа хөрөнгө орлогын мэдүүлгээ нарийн тодорхой мэдээлэхийг шаардсан байна.
Мөн тэрээр энэ долоо хоногийн эхээр Их Британий Ерөнхий сайд агсан Маргарет Тэтчерийг оршуулах ёслолд оролцохдоо хэтрүүлэн ямбалсан хэмээн шүүмжлүүлсэн юм. Биньямин Нетаньяху Тель-Авиваас Лондон хот руу нисэхдээ онгоцондоо 138 мянган ам.долларын үнэтэй хоёр хүний ор байрлуулсан аж. Тель-Авиваас Лондон хот руу ердөө таван цаг нисдэг юм. Биньямин Нетаньяхуг эсэргүүцсэн 10 мянга гаруй хүн энэ үйл явдлын дараа гудамжинд жагссан билээ.
Д.Идэр