БНХАУ-ын “Чайна Истерн Эйрлайнс” болон өөр хоёр агаарын тээврийн компанид өнөөдөр орон нутгийн нислэгийн үеэр бөмбөг дэлбэлнэ гэсэн заналхийлэл иржээ. Тиймээс компаниуд орон нутгийн ихэнх нислэгүүдээ цуцалсан байна. Хятадын Иргэний нисэхийн газар заналхийлэл хаанаас ирснийг тогтоогоогүй хэмээн мэдээлжээ. Цагдаагийн газрынхан хэргийг яаравчлан шалгаж эхэлсэн аж.
Харин төрийн өмчит “Чайна Истерн Эйрлайнс”-ын хэвлэлийн төлөөлөгч сэтгүүлчдийн дуудлагад хариу өгөхгүй байгаа хэмээн “Блүмберг” бичжээ. Сэтгүүлчид зөвхөн заналхийлал хаанаас, хэрхэн ирсэн болохыг тодруулахыг хүссэн байна. Заналхийлэлд өртөгсдийн нэг Жунеяо Эйрлайнс руу утсаар заналхийлсэн гэж төлөөлөгч нь мэдэгджээ.
Д.Идэр

















































