Японы Ерөнхий сайд Шинзо Абэгийн шадар туслах олон нийтэд зарлалгүйгээр
Хойд Солонгост айлчилжээ. Сарын өмнө Хойд Солонгосоос дайны заналхийлал
авсан Японы Ерөнхий сайдын туслах “нууцаар” айлчилж буй нарийн зорилгыг
олон улс чих тавин чагнаж байна.

Японы Ерөнхий сайд Шинзо Абэгийн шадар туслах олон нийтэд зарлалгүйгээр Хойд Солонгост айлчилжээ. Сарын өмнө Хойд Солонгосоос дайны заналхийлал авсан Японы Ерөнхий сайдын туслах “нууцаар” айлчилж буй нарийн зорилгыг олон улс чих тавин чагнаж байна.
Шадар туслах Исао Ижима өчигдөр Пхеньянд очсон бөгөөд Хойд Солонгосын Гадаад хэргийн сайд Ким Чол Хотой уулзсан байна. Исао Ижима нь Ерөнхий сайд асан Жюньичиро Койзумигийн нарийн бичгээр ажиллаж байсан юм. Тэрээр 2002-2004 онд мөн Пхеньянд айлчилж байв.
Харин ноён Шинзо Абэ шадар туслахынхаа айлчлалын талаар тайлбар хийхээс татгалзжээ. Ямартаа ч түүний айлчлал Хойд Солонгостой үл ойлголцлыг сайжруулах зорилготой байх хэмээн олон улс таамаглаж байна.
Д.Идэр