Өнгөрсөн даваа гарагт АНУ-ын Нью Орлеанс хотод Ээжүүдийн өдрийн парадын
үеэр буутай этгээдүүд гал нээж 19 хүнийг шархдуулсан билээ. Цагдаа нар
уг хэрэгт гурван хүнийг сэжиглэж байгаа хэмээн мэдээлсэн юм. Тэгвэл
сэжигтнүүдийн нэгийнх нь зураг, мэдээллийг олон нийтэд цацжээ.

Өнгөрсөн даваа гарагт АНУ-ын Нью Орлеанс хотод Ээжүүдийн өдрийн парадын үеэр буутай этгээдүүд гал нээж 19 хүнийг шархдуулсан билээ. Цагдаа нар уг хэрэгт гурван хүнийг сэжиглэж байгаа хэмээн мэдээлсэн юм. Тэгвэл сэжигтнүүдийн нэгийнх нь зураг, мэдээллийг олон нийтэд цацжээ.
Хотын цагдаагийн газар халдлагын хэрэгт 19 настай Акейн Скоттыг сэжиглэж байна. Цагдаа нар Скоттыг өмнө нь баривчлагдаж байсныг мөн мэдээлжээ. Тэрээр өнгөрсөн жил галт зэвсэг хулгайлсан хэрэгт холбогдож байсан аж. Мөн энэ оны эхээр хууль бус зэвсэг, мансууруулах бодис тээвэрлэж явсан хэргээр саатуулагдсан байна.