ОХУ болон АНУ нь Сирийн асуудлаар сайд нарын олон улсын бага хурлыг Женев хотноо зохион явуулах гэж байна.

ОХУ болон АНУ нь Сирийн асуудлаар сайд нарын олон улсын бага хурлыг Женев хотноо зохион явуулах гэж байна. “Уг арга хэмжээнд төрийн тэргүүн нар оролцохгүй” гэж ОХУ -ын Гададд хэргийн сайд Сергей Лавров мэдэгджээ. Тэрээр өчигдөр АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Жон Керритэй уулзсан юм.
Уг бага хуралд Сирийн хөрш орнууд болоод Иран болон Саудын Араб мэтийн томоохон улс орнуудад оролцох санал тавих аж. Хамгийн чухал нь Сирийн сөргөлдөөнт талууд энэ хурлыг зохион явуулах санаачилгыг дэмжихэд бэлэн байгаагаа идлэрхийлсэн байна.