
11.00 цагт НҮБ-ын ДОХ-ын нэгдсэн хөтөлбөр, “ЛГБТ” төв, Европын холбоо, “Оюуны дархлаа”, “Залуусын эрүүл мэнд төв” ТББ-аас гомопобия, транспобиягийн эсрэг олон улсын өдөр болж буйтай холбогдуулж мэдээлэл хийнэ.
11.30 цагт “Ароно” шүдний эмнэлгийн талаар гарсан ташаа мэдээлэлд залруулга хийнэ.
12.00 цагт “Сэтгэлийн амирлан” сангаас зохион байгуулж буй Гэрэлт зул өргөх ёслолын талаарх мэдээллийг сонирхоорой.
12.30 цагт Төслийн удирдлага хөгжлийн хүрээлэнгээс “Сайн төсөл амжилтын гараа” төслийн удирдлагын анхдугаар чуулганы талаар мэдээлэл хийнэ.
13.00 цагт Нийслэлийн хөдөлмөрийн газар, Монголын зочид буудлуудын холбоо зэрэг байгууллага хамтарч “Зочид буудал, зоогийн газрын чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг байгууллагуудын хүний нөөцийн бүрдүүлэлт” өдөрлөг зохион байгуулах болжээ. Энэ тухай мэдээллийг сонирхоорой.