Өнгөрсөн сард АНУ-ын Бостон хотод болсон гүйлтийн тэмцээний үеэр бөмбөг дэлбэлсэн хэрэгт сэжиглэгдэж байгаа Жохар Царнеав нуугдаж байсан завин дотроо захиас бичиж үлдээсэн байжээ. Түүнийг халдлагын дараа цагдаа нараас зугтан хорогдож байсан дотроо балаар үг бичиж үлдээсэн гэж "CBS News" мэдээлсэн байна. Завинд хорогдож байхдаа Жохар Царнеав "Нэг ислам хүн рүү дайрсан бол бүх исламчуудад халдсан гэсэн үг" хэмээн бичсэн байжээ. Энэ нь түүнийг халдлана үйлдсэн гэх баримтын тоог нэгээр нэмж байгаа аж. Энэ мэдээллийг АНУ-ын албаны хүмүүс батлаагүй ч BBC, CNN, Reuters, Aljazeera зэрэг том агенилагууд дамжуулж байна.
Чечень гаралтай, 19 настай Жохар Царнеав одоо шоронд хоригдож байгаа бөгөөд шүүхээр түүнийг буруутай гэж тогтоовол цаазаар авах ял оноож магадгүй гэж ажиглагчид үзэж байна.
Дөрөвдүгээр сарын 15-нд болсон Бостоны халдлагын үеэр гурван хүн амь үрэгдэж 264 иргэн гэмтэж, бэртсэн юм.

Т.Гэрэл


























































Сэтгэгдэл (4)