Хятадын цагдаа нар орон нутгийн нислэгийн үеэр бөмбөг дэлбэлнэ хэмэн
заналхийлж, агаарын тээврийн гурван компаний нийслэгийг хойшлуулахад
хүргэсэн этгээдийг баривчилжээ.

Хятадын цагдаа нар орон нутгийн нислэгийн үеэр бөмбөг дэлбэлнэ хэмэн заналхийлж, агаарын тээврийн гурван компаний нийслэгийг хойшлуулахад хүргэсэн этгээдийг баривчилжээ. Гуандун мужийн оршин суугч 26 настай Ван гэгчийг пүрэв гаргийн шөнө гэрээс нь саатуулсан байна. Цагдаа нар түүнийг утсаар заналхийлсэн хэмээн сэжиглэж байгаа аж.
Гэсэн хэдий ч сэжигтний талаар мэдээлэхээс татгалзсан байна. ӨМӨЗО-ны харьяат иргэн Ван заналхийлэл үйлдсэн нь тогтоогдвол 15 жилийн хорих ял авах магадлалтай байна.
Өнгөрсөн лхагва гарагт Хятадын “Shenzhen Airlines”, “Juneyao Airlines” болон “China Eastern Airlines” компаниуд заналхийлэл авч, нислэгүүдээ цуцлахад хүрсэн юм.
Д.Идэр