
Ирэх сарын 14-нд товлогдсон Ираны ерөнхийлөгчийн сонгуульд 30 эмэгтэй нэр дэвшихээр бүртгүүлсэн юм. Гэхдээ тэднийг энэ удаа нэр дэвшихийг зөвшөөрч магадгүй гэсэн багахан найдвар байгаа аж.
Исламын шашны туршлагаар батлагдсан үндсэн хуулинд эмэгтэйчүүдийг парламентын сонгуульд л нэр дэвшихийг зөвшөөрчээ.
Ерөнхийлөгчийн сонгуульд 686 хүн нэр дэвшихээр бүртгүүлсэн юм. Гэхдээ нэр дэвшигчдийн эцсийн жагсаалтыг өнөөдөр баталж, сонгуулийн саналын хуудсыг батлах аж. 2009 оны Ираны сонгуульд 475 хүн нэр дэвшихээр бүртгүүлсэн ч Журам сахиулах зөвлөл зөвхөн дөрвөн хүнд зөвшөөрөл олгосон юм.
Д.Идэр