
Нью-Йорк хотын цагдаа нар сэжиг авснаар “Papa John”-ийн үйлчилгээг 2011 оны намраас хойш мөрдөж эхэлсэн аж. Харин өчигдөр Рамон Родригуэзийг пицца хүргэх нэрээр 45 мянган ам.долларын кокаин худалдаалсан хэмээн буруутгаж баривчилжээ. Түүнийг баривчлах үед ч хүргэх гэж явсан пицца, тахианы махны хажууд их хэмжээний кокаин байсан нь хөдөлшгүй нотолгоо боллоо гэв.
Д.Идэр