Японы эдийн засаг 3.5 хувиар өсчээ. Энэ нь тус улсын Засгийн газар барилга байгууламжийн санхүүжилтээ сайжруулж, хөрөнгө оруулалт хийх нөхцөлийг сайтар хангаж өгсөнтэй холбоотой хэмээн олон улсын шинжээчид дүгнэж байна. Японы эдийн засаг нэгээс гуравдугаар сард 0.9 хувиар өссөн нь 2012 оны эдийн засгийн өсөлт хамгийн хурдацтай улирал болжээ. Харин өнгөрсөн оны сүүлийн улиралд мөн л 0.3 хувиар өсгөсөн байна.
Дефляцийн эмгэгийн хориод жилээс эдийн засгаа аварна хэмээн амлаж, өнгөрсөн 12 дугаар сард ажлаа авсан Ерөнхий сайд Шинзо Абэгийн нэр хүнд ч мөн өссөн байна. Түүний гол бодлого нь хувьцааны үнийг байж болох дээд түвшинд хүртэл нь өсгөх явдал аж. “Абеномикс” хэмээн нэрлэгдсэн энэхүү бодлогын ачаар Никкей компани л гэхэд үнэт цаасны индексээ 15.139.56-д хүргэж чаджээ.
Д.Идэр

























































