Халуун орны Махасен хар шуурга Бангладешийн эргийг нураах шахсаны дараа
хойд зүгт чиглэн алга болжээ. Хэдийгээр Бангладешийн далайн эргийн оршин
суугчид цаг агаарын сэрэмжлүүлгийн ачаар хар шуурганд сайтар бэлдсэн ч
12 хүн амиа алдсан байна.

Халуун орны Махасен хар шуурга Бангладешийн эргийг нураах шахсаны дараа хойд зүгт чиглэн алга болжээ. Хэдийгээр Бангладешийн далайн эргийн оршин суугчид цаг агаарын сэрэмжлүүлгийн ачаар хар шуурганд сайтар бэлдсэн ч 12 хүн амиа алдсан байна.
Ширүүн шуурганд модод үндсээрээ булгарч, хэдэн мянган байшин эвдэрч сүйдсэн аж. Хар шуурга зайлан одсон учраас орон гэрээсээ дайжсан 200 мянга гаруй хүн гэртээ эргэн очсон аж. Бангладешийн эрх баригчид хагас сая гаруй хүнийг шуурганаас өмнө нүүлгэн шилжүүлсэн байжээ.
Махасен цагт 90 км хурдтай шуурсан байна.
Д.Идэр