АНУ-ын Айдахо муж улсын Бойсе хотын амьтны хүрээлэнд нэгэн эрэгтэй дайран орж, дотор нь байсан Патас сармагчинг үхтэл нь зодсон хачирхалтай хэрэг өнгөрсөн 11 дүгээр сард болсон аж. Тэгвэл сармагчинг үхэхэд хүргэсэн 22 настай Майкл Уаткинс гэх эрэгтэйд өчигдөр нэг жилийн хорих ял оноосон байна. Бойсе хотын дүүргийн шүүх Майкл Уаткинсыг өршөөж болох ч долоон сартай хүүгээ алдсан сармагчинд түүний амь үнэ цэнэтэй гэдгийг харуулах хэрэгтэй хэмээн мэдээлжээ.
Прокуроруудын мэдээлж буйгаар Уаткинс хэрэг явдал болсон шөнө найзуудтайгаа хэтрүүлэн уусан байжээ. Тэд амьтны хүрээлэнд нууцаар орж, сармагчингийн зургийг дарж чадах эсэх дээр мөрийцсэн байна. Ингээд залуу мичнүүдийн хашааг эвдэн орж, Патас сармагчинг хүрмэндээ боож аваад хашаа руу ороолгож эхэлжээ. Хэдийгээр сармагчин зугтаасан ч дахин барьж авчээ. Марк Уаткинс тухайн үед нөхцөл байдлыг ухамсарлах чадваргүй байсан бөгөөд бяцхан сармагчинг толгой, их биеийн хэсэгт олон удаа өшиглөн, цохисоор үхэхэд хүргэжээ.
Д.Идэр



























































Сэтгэгдэл (1)