Өчигдөр БНХАУ-ын Юннан аймгийн Кунмин дүүргийн олон зуун оршин суугч
төрийн шийдвэрийг эсэргүүцэн жагссан талаар “Telegraph” мэдээлжээ.

Өчигдөр БНХАУ-ын Юннан аймгийн Кунмин дүүргийн олон зуун оршин суугч төрийн шийдвэрийг эсэргүүцэн жагссан талаар “Telegraph” мэдээлжээ. Эх сурвалжийн мэдээлснээр 1000 гаруй оршин суугч Кунмин дүүрэгт нефть химийн үйлдвэр барихыг эсэргүүцсэн байна. Жагсагчид нефть химийн үйлдвэр нь хөгжиж буй энэ дүүрэгт ихээхэн хэжээний бохирдол, эрүүл мэндийн асуудал авчирна хэмээн үзжээ.
Хятадын газрын тос, шатахуун үйлдвэрлэлийн магнат “CNPC” группын барихаар төлөвлөсөн нефть химийн үйлдвэр нь жил бүр 500 мянган тонн паракицлин үйлдвэрлэх юм байна. Энэ нь хорт хавдар үүсгэх өндөр аюултай нефть химийн бүтээгдэхүүн аж.
Жагсагчид маск зүүсэн байсан бөгөөд “Газрын тос боловсруулах үйлдвэрийг зайлуул” гэсэн уриа лоозон барьсан байв. Харин нэгэн эрэгтэй “Ардчилал, Энэ бол эхлэл” гэсэн лоозон барьсан байсныг барууны хэвлэлүүд онцолжээ.