
Залуу удирдагч эхнэр Ри Сол Жутайгаа 2009 онд гэрлэсэн боловч 2012 оны долдугаар сараас л олны өмнө хамтдаа харагдах болсон байна. “Ри Сол Жу 2010 онд Ынхасу найрал хөгжмийн гишүүн болж тайзнаа гарах үед Ким Чен Ын эцэг болсон юм” хэмээн нэгэн дипломат эх сурвалжийн хэлснийг “Чосун Илба” сонин иш татан мэдээлсэн аж.
Хойд Солонгосчуудын хувьд хөл хүнд тэргүүн хатагтай нь тайзан дээр гарч, тоглолт үзүүлнэ гэдэг байж боломгүй хүндэдсэн хэрэг аж.
Хосууд дахин охинтой болсон ч хойд солонгосчууд Ким Чен Ыний эцэг болсныг алдаршуулаагүй нь 2011 оны 12 дугаар сард таалал төгссөн эцэг Ким Чен Ирийг хүндэтгэн гашуудах гурван жилийн хугацаа дуусаагүй байсантай холбоотой хэмээн сонин бичжээ.
АНУ-ын сагчсин Деннис Родман өнгөрсөн өвөл Хойд Солонгост зочилж, залуу удирдагчийн гэр бүлтэй зоог барих үед хосууд дэлхийн цорын ганц коммунист орныг залгамжлан удирдах хүүтэй болохыг хүсч буй талаараа ярьсан хэмээн мэдээлж байсан юм.
Д.Идэр




Сэтгэгдэл (1)