
“Тэд зоос шидээд дүрс тусгасан нь ялагч болохоор тохиролцсон” хэмээн тус хотын сонгуулийн хорооны ахлах Рени Пагилаган ярьжээ. Ахлахын ярьснаар өрсөлдөгчид таван удаа зоос шиэдэхэд хоёр хоёр дүрс буулган мөн л тэнцжээ. Харин дараагийн оролдлогуудад эрх баригч Либерал намаас нэр дэвшигч Марвик Фераран түрүүлж хоёр удаа дүрс буулгаснаар ялагчаар тодорчээ. Нэр дэвшигчид үр дүнг хүлээн зөвшөөрч, гар барин салцгаасан аж.
Филиппийний сонгуулийн хуулиар санал тэнцсэн нэр дэвшигчид хэд хэдэн аргаар тэнцээгээ хагалж болохыг тусгасны нэг нь зоос шидэх юм байна.
Д.Идэр


Сэтгэгдэл (1)