
Өчигдөр Николас Мадурогаар удирдуулсан тус улсын Засгийн газар ариун цэврийн цаасны хомсдлыг арилгахын тулд хилийн чанадаас 50 сая цаас импортлох шийдвэр гаргаснаа олонд мэдээлжээ. Мөн 760 мянган тонн хүнсний бүтээгдэхүүн импортлохоор болсон байна.
“АП” агентлагийнхан энэ хэргийг сурвалжлахаар Венесуэлийн супермаркетуудаар зочилжээ. Ихэнх худалдааны төвд ариун цэврийн цаас байхгүй байсан бол энэ барааг дөнгөж хүлээж авсан дэлгүүрт уртаас урт оочир үүссэн байлаа хэмээн сэтгүүлчид бичсэн байна.
Тус улсын өргөн хэрэглээний бараа бүтээгдхүүний үнийг улсаас доогуур тогтоож өгдөг учраас хомсдол үүсэх шалтгаан болдог хэмээн эдийн засагчид тайлбарлажээ.
Д.Идэр



