Берлин хотноо болсон Барбигийн ордны нээлтэд цээж нүцгэн эмэгтэй саад болсон талаар “BBC” мэдээлжээ. Өчигдөр нээгдсэн Барбигийн ордон нь наймдугаар сарын 25-ны өдөр хүртэл нээлттэй байх бөгөөд үйлчлүүлэгчид Барбигийн хувцаснуудыг өмсч, гал тогоонд нь хооллож, яагаан төгөлдөр хуураар нь тоглох зэрэг хүүхэлдэйн гайхалтай амьдралыг мэдрэх боломж олгох аж. Үзэсгэлэнгийн нээлт эхлэх үед эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах бүлгийн нэгэн тэмцэгч бүсгүй гарч иржээ. Цээж нүцгэн эмэгтэй “Пластик амьдрал сайхан зүйл биш” хэмээн цээжин дээрээ бичсэн байжээ. Мөн Христийн загалмайд Барби хүүхэлдэйг уяж шатаасан байна.
“Манай нийгэм хөөрхөн, үзэсгэлэнтэй байхыг хэт их анхаарч байгаа нь зарим охид, бүсгүйчүүдэд ихээхэн дарамт учруулж байна. Тиймээс хуванцар барбиг алдаршуулж буй арга хэмжээг эсэргүүцэж байна” хэмээн эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах "Pink Stinks" бүлгийхэн ярьжээ.
Д.Идэр
































































Сэтгэгдэл (2)