Хойд Солонгос бага радиустай гурван баллистик пуужинг Япон тэнгисийн өөрийн эргээс хөөргөжээ.

Хойд Солонгос бага радиустай гурван баллистик пуужинг Япон тэнгисийн өөрийн эргээс хөөргөжээ. Өмнөд Солонгосын Батлан хамгаалах яамны мэдээлснээр өчигдөр өглөө хоёр пуужин хөөргөсөн бөгөөд бас нэгийг үдээш хойш хөөргөсөн байна. Хөөргөсөн пуужингуудын төрлийг тодруулаагүй байна.
Өнгөрсөн сарын эхэнд Хойд Солонгос хэд хэдэн баллистик пуужингуудыг хөөргөхөд бэлдэн, байрлуулсан билээ. АНУ болон Өмнөд Солонгосын хамтарсан цэргийн сургуулилтыг тус улс дайны өдөөн хатгалга хэмээн үзсэн юм.
Д.Идэр