Францын Ерөнхийлөгч Франсуа Олланд ижил хүйстнүүдийн гэрлэлтийг
зөвшөөрөх маргаантай хуулийг баталж, гарын үсэг зуржээ. Ингэснээр тус
улс ижил хүйстнүүдийн гэрлэлтийг зөвшөөрсөн Европийн 9, дэлхийн 14 дэх
улс боллоо.

Францын Ерөнхийлөгч Франсуа Олланд ижил хүйстнүүдийн гэрлэлтийг зөвшөөрөх маргаантай хуулийг баталж, гарын үсэг зуржээ. Ингэснээр тус улс ижил хүйстнүүдийн гэрлэлтийг зөвшөөрсөн Европийн 9, дэлхийн 14 дэх улс боллоо.
Тус улсын ижил хүйстнүүдийн албан ёсны анхны гэрлэлт хууль баталснаас арван өдрийн дараа зохиогдох болсон байна.
Энэхүү хууль батлагдсанд олон мянган ижил хүйстнүүд гэрлэлтээ хүлээн баярлаж байгаа бол эсэргүүцэгчид Ерөнхийлөгч Франсуа Олланд хувийн нэр хүндээ өсгөхийн тулд болчимгүй алхам хийлээ хэмээн шүүмжилжээ. Тэд энэхүү хуулийг эсэргүүцсэн жагсаалыг энэ сарын 26-ны өдөр зохион байгуулахаар болжээ.
Д.Идэр