Их спортоо орхиж буй шилдэг хөл бөмбөгчин Девид Бекхэм өчигдөр орой хөгжөөн дэмжигчид болон багийн нөхөдтэйгөө салах ёс гүйцэтгэлээ. Тэрээр Францын нийслэлд байрлах “Parc des Princes” цэнгэлдэх хүрээнлэнгийн талбайд сүүлийн удаа гарсан байна. Девид Бекхэм сүүлийн удаа “Paris Saint Germain” багтаа тоглосон нь олон хүний сэтгэлийг хөдөлгөжээ.
“Манчестер Юнайтед”, “Риал Мадрид”, “ЭйСи Милан”, “ЭлЭй Галакси” багийн хуучны тоглогч талбайд гарсан тоглолтыг түүний эхнэр Виктория Бекхэм болон эцэг эх нь үзсэн байна.
Тэрээр тоглолт дуусахад багийн нөхэдтэйгөө тэврэлдэж салах ёс гүйцэтгээд, хөгжөөн дэмжигчидрүүгээ гар даллах үеэр нулимс унагаасаар их спортоо орхилоо.

Сэтгэгдэл (3)