Пакистаны парламентын хоёрдахь том нам болох “Шударга ёсны төлөө хөдөлгөөн” намын дэд ерөнхийлөгч эмэгтэйн амийг хөнөөжээ.

Пакистаны парламентын хоёрдахь том нам болох “Шударга ёсны төлөө хөдөлгөөн” намын дэд дарга эмэгтэйн амийг хөнөөжээ. Захра Шахид Хусейн нь Карачи хотод өөрийн гэрийн ойролцоо буудуулж амиа алдсан байна. Үүнтэй холбогдуулан Пакистаны хэвлэлүүд уг аллага нь дээрмийн сэдэлттэй байж болох юм гэжээ.
Энэ сарын 11-ний өдөр Пакистанд парламентын сонгууль явагдаж, тус улсын ерөнхий сайд асан Наваз Шарифын Пакистаны Лалын шашинтны лиг /Навазын бүлэг/ нь ялсан билээ. Үүний дараа парламентад суух мандатынхаа тоогоор тус улсын хоёрдахь том намд тооцогдох “Шударга ёсны төлөө хөдөлгөөн” орсон юм.