Интернэт магнат “Yahoo” компанийн зөвлөл блогчдын сайт “Tumblr”-ыг 1.1 тэрбум ам.доллараар худалдан авах гэрээ хийжээ.

Интернэт магнат “Yahoo” компанийн зөвлөл блогчдын сайт “Tumblr”-ыг 1.1 тэрбум ам.доллараар худалдан авах гэрээ хийжээ. Хэлэлцээрийн тухай шуугиан өнгөрсөн долоо хоногт тус компаниудын гүйцэтгэх захирлууд болох Марисса Мэйр болон Девид Карп нар уулзалдах үед гарсан юм. Харин өчигдөр “Wall Street Journal” энэ хэлэлцээ батлагдсан болохыг мэдэгдлээ.
Марисса Мэйр өнгөрсөн зун гүйцэтгэх захирлаар томилогдсоноос хойш томоохон худалдаа арилжаа хэд хэдэн удаа хийгээд амжжээ. Гэсэн хэдий ч санхүүгийн хувьд үр дүнгээ өгч байгаа эсэх нь мэдэгдээгүй байгаа юм.