Өнгөрсөн баасан гарагт АНУ-ын Холбооны мөрдөх товчооны хоёр ажилтан бэлтгэлийн үеэр амиа алдсан талаар “CNN” мэдээлжээ. Энэ талаарх мэдээллийг Холбооны мөрдөх товчоо өчигдөр өгсөн байна. Тэдний мэдээлснээр бэлтгэл Виржинья мужийн далайн эрэг дээр явагдаж байжээ. Амиа алдсан тусгай албан хаагч Кристопер Лорек, Степен Шау нар нь товчооны Ноцтой хэрэг явдлыг мөрдөх албанд ажилладаг байсан аж.
Холбооны мөрдөх товчооныхон үхлийн шалтгааныг нарийн мэдээлэхгүй байгаа ч “CNN”-ийн эх сурвалж тэднийг барьцаалагдсан хүнийг аврах сургуулилтын үеэр амиа алдсан хэмээн мэдэгдсэн байна.
Д.Идэр


























































Сэтгэгдэл (1)