Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийг "Монгол тулгатны 100 эрхэм" нэвтрүүлэгт оролцсон нь Сонгуулийн тухай хууль зөрчсөн гэж МАН-аас хуулийн байгууллагад хандсан. Өнөөдөр тус нэвтрүүлгийн уран бүтээлчид Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийг мөнгөөр биш урилгаар оролцуулсан гэж албан ёсоор мэдэгдсэн. Тэгвэл Чингэлтэй дүүргийн цагдаагийн хэлтсээс МАН-ын Хэрэг эрхлэх газрын дарга Ш.Раднаасэдэд дараах хариуг ирүүлжээ. Уг албан бичигт энэ нэвтрүүлгийг Сонгуулийн тухай хууль зөрчөөгүй тул нэр дэвшигчид хуулийн хариуцлага хүлээлгэх үндэслэлгүй байна гэжээ.


Сэтгэгдэл (3)