Канадын Ерөнхий сайд Степен Харперын тэргүүн зөвлөх өчигдөр гэнэт ажлаасаа халагдлаа.

Канадын Ерөнхий сайд Степен Харперын тэргүүн зөвлөх өчигдөр гэнэт ажлаасаа халагдлаа. Харперын туслах Нигель Райт ихээхэн хэмжээний бэлэг өгсөн нь түүнийг хэл аманд оруулсан байна. Нигель Райт өнгөрсөн хоёрдугаар сард Сенатын дээд танхмийн гишүүн Майк Даффид 87 мянган ам.долларын чекийг амжиргаандаа хэрэглэ хэмээн бэлэглэжээ. Түүний дэндүү том бэлэг өнгөрсөн пүрэв гаргийн орой олон нийтэд ил болсноор ихээхэн хэл ам дагуулсан байна.
Тус улсад сенатуудыг ихээхэн хэмжээний бэлэг авахыг ёс зүйн хувьд хориглодог тул Майк Даффиг пүрэв гарагт Консерватив намын албан тушаалаас нь огцруулсан аж.
Харин Нигель Райтын албыг Ерөнхий сайдын нарийн бичиг Рэй Новак хүлээн авахаар болжээ.
Д.Идэр