Венесуэл АНУ-тай дипломат харилцаагаа хэвийн хадгалахыг хүсч буйгаа илэрхийллээ. Гэхдээ бидний дипломат харилцаа хоёр тал харилцан бие биеэ хүндэлж, дотоод хэргүүддээ оролцохгүй байхад суурилсан байхыг хүсч байна хэмээн Венесуэлийн Гадаад хэргийн сайд сайд Элиас Хауа мэдэгдлээ. Өнгөрсөн сарын 23-ны өдөр Венесэул Каликсто Ортегаг АНУ-д Элчин сайдаар ажилах үүрэг өгөх болсноо мэдээлсэн юм. Энэ бол АНУ-тай дипломат харилцаагаа хадгалахыг хүссэн эхний алхам байсан хэмээн Гадаад хэргийн сайд хэлжээ.
Хоёр орон 2010 оны долдугаар сард элчин сайдуудаа хөөн гаргаснаас хойш харилцан Элчин сайдын албагүй болж, дипломат харилцаа нь муудсан юм.
Д.Идэр

























































