Өчигдөр Иракын баруун хэсэгт орших Рава хотын цагдаагийн байр луу үл танигдах буутай этгээд дайрч, гал нээснээр арван цагдаагийн албан хаагч амь үрэгджээ. Халдагч этгээд Багдадаас 260 км-ийн зайд орших тус хотын цагдаа нар луу хэд хэдэн төрлийн буугаар галлаад зугтаасан байна. Хэрэг явдал болсноос хойш Рава хотын хамгаалалтыг нэмэгдүүлжээ.
Мөн энэ өдөр Багдадын өмнөд хэсэгт орших Дора дүүрэгт үл танигдах буутай этгээд гадаа явсан хүмүүс руу гал нээснээр нэг хүн амиа алдаж, таван хүн хүнд шархадсан байна. Холбогдох албаныхан хэргийг мөрдөж байгаа бөгөөд нэг хүн үйлдсэн байж магадгүй хэмээн сэжиглэж байна.
Д.Идэр

























































