Эмэгтэй жолоочийг хүчиндээд машиныг нь аваад зугтсан хэрэг өнгөрсөн амралтын өдрүүдэд гарчээ.

Эмэгтэй жолоочийг хүчиндээд машиныг нь аваад зугтсан хэрэг өнгөрсөн амралтын өдрүүдэд гарчээ. Иргэн О-г 20.00 цагийн орчимд автомашинтайгаа "таксинд" явж байхад нь, хүргүүлэхээр суусан залуу хүчиндээд машиныг нь авч зугтсан талаар цагдаагийн газраас мэдээллээ. Хэргийг үйлдсэн залуу 30 орчим настай бөгөөд Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хороонд амьдардаг, эрхэлсэн тодорхой ажилгүй М болохыг тогтоожээ. Гэмт этгээдийг цагдан албан хаагчид шуурхай ажиллан илрүүлж, шалгаж эхэлжээ. Энэ мэт хэрэг зөрчлүүд өмнө нь гарч байсан ба жолооч нарыг шөнө орой ганцаараа явахдаа, хүнээ сайн харж суулгаж, анхаарал болгоомжтой явахыг Цагдаагийн байгууллагаас анхуурллаа.
Д.Ундрах /24tsag.mn/
Сэтгэгдэл (7)