
Ерөнхий сайд Ли Көцян “Хятад, Энэтхэг улсууд Азийн орнуудын хувьд хамтын ажиллагаагаа өндрөөр авч үзэн дэлхийн эдийн засгийн шинэ хөдөлгүүрийг бүтээх хүсэлтэй байна” хэмээн тус улсын төрийн өндөрлөгүүдтэй хийсэн уулзалтаа дүгнэн хэлжээ.
Харин Энэтхэгийн тал “Түүний айлчлалыг бид маш өндрөөр үнэлэн хүлээн авч байна. Манай хоёр улсын хувьд улс төрийн дээд хэмжээний уулзалт хийх нь маш чухал төдийгүй харилцаагаа өргөжүүлэх хөшүүрэг болно” гэж мэдэгдсэн юм.
Ноён Ли Көцян айлчлалынхаа зорилгыг хоёр орны улс төрийн харилцан итгэлцэл улам бэхжиж буйг дэлхийн нийтэд харуулахыг хүссэн хэмээлээ.
Д.Идэр