зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.08.24
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
Элчин сайд ярьж байна
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • Элчин сайд ярьж байна
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

“Монголчуудын соёлын өв” олон улсын эрдэм шинжилгээний хурал боллоо

2013-5-20
0
ЖИРГЭХ
Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдоржийн ивээл дор зохион байгуулагдсан “Монголчуудын соёлын өв: Улаанбаатар, Санкт-Петербургт хадгалагдаж буй гар бичмэлүүд ба архивын материалууд” олон улсын эрдэм шинжилгээний хурал ОХУ-ын Шинжлэх ухааны академийн Дорно дахины гар бичмэлийн хүрээлэнд болов.
1
Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдоржийн ивээл дор зохион байгуулагдсан “Монголчуудын соёлын өв: Улаанбаатар, Санкт-Петербургт хадгалагдаж буй гар бичмэлүүд ба архивын материалууд” олон улсын эрдэм шинжилгээний хурал ОХУ-ын Шинжлэх ухааны академийн Дорно дахины гар бичмэлийн хүрээлэнд болов. Хурлын үндсэн зохион байгуулагчаар ОХУ-ын Шинжлэх ухааны академийн Дорно дахины гар бичмэлийн хүрээлэн, Монгол Улсын ШУА-ийн Түүхийн хүрээлэн тус тус ажиллалаа.
 
Төв Азийн асар уудам нутаг дэвсгэр дээр өөр өөр аж ахуйн хэв маяг, соёлын уламжлал, оюун ухааны үнэт зүйлсийн харилцан үйлчлэлийн үр дүнд монголчуудын угсаатан, соёл үндэстний ялгарах онцлог, тэдний бахархал, эв нэгдэл, эх оронч үзлийн баталгаа болж үүсэн хөгжсөн монголчуудын оюун санаа соёлын баялаг өвийн ховор нандин гар бичмэлүүд, архивын баримтууд Улаанбаатар, Санкт-Петербург хотноо хадгалагдан байдаг билээ. 
 
Энэхүү эрдэм шинжилгээний хурал нь 2011 онд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн ОХУ-д хийсэн албан ёсны айлчлалын үр дүнгүүдийн нэг боллоо. Тус айлчлалын үеэр Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Санкт-Петербургт хадгалагдаж байгаа Монголын түүх, соёлын дурсгалуудтай танилцсан билээ. Ерөнхийлөгч 2011 оны зургадугаар сарын 1-нд ОХУ-ын Шинжлэх ухааны академийн Дорно дахины гар бичмэлийн хүрээлэнгээр айлчилж байсан юм. ОХУ-ын монгол судлаач нартай уулзах үеэрээ Ерөнхийлөгч Ц. Элбэгдорж хоёр орны эрдэмтдийн цаашдын хамтын ажиллагааг өргөтгөх хэрэгтэй гэдгийг онцлон тэмдэглээд, хамтарсан бүтээлүүдийг хэвлэх, олон улсын эрдэм шинжилгээний хурлыг зохион байгуулахад тус дэм үзүүлэхээ илэрхийлж байв.
 
Сая болсон хуралд ОХУ-ыг ОХУ-ын Шинжлэх ухааны академийн Дорно дахины гар бичмэлийн хүрээлэн, Санкт-Петербург дэх Улсын их сургууль, Улсын Эрмитаж музей, Халимаг дахь хүмүүнлэгийн улсын их сургууль, Орос улсын хүмүүнлэгийн улсын их сургууль, ОХУ-ын Шинжлэх ухааны академийн Дорно дахин судлалын хүрээлэнгийн ажилтнууд төлөөлөн уг хуралд оролцов. Монгол Улсыг Монголын шинжлэх ухааны академийн Түүхийн хүрээлэн, Хэл зохиолын хүрээлэн, Олон улсын Монгол судлалын холбоо, Монголын бурхан шашинтны төв Гандан хийдийн дэргэдэх Будда судлалын академи төлөөлөн оролцлоо.
 
Уг эрдэм шинжилгээний хуралд Япон улсын дорно дахин судлаач профессор Т. Наками, профессор Ю. Конагая, доктор К. Эрдэнчулуу, БНХАУ-аас Оюунбилэг, Унгар улсынпрофессор А. Шаркёзи, доктор О. Каполнаш, Польш улсын судлаач профессор Е. Тулисов, профессор А. Бареа-Старжинска нар оролцов.
Ново-Михайловскийн Ногоон танхимдхийсэн Эрдэм шинжилгээний хурлын нээлтийн үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Монгол Улсын ШУА-ийн ерөнхийлөгч Б.Энхтүвшин, Санкт-Петербургийн Хууль, эрх зүйн хурлын депутат А. А. Ковалев, Монгол Улсын ШУА-ийн Түүхийн хүрээлэнгийн захирал, профессор С.Чулуун, ОХУ-ын Шинжлэх ухааны академийн Дорно дахины гар бичмэлийн хүрээлэнгийн захирал Ф.Попова нарын мэндчилгээг тус тус сонсгож ном бүтээлүүдийг бэлэглэв.
Хуралд оролцогчдын бүх илтгэл, хэлсэн үгс гар бичмэлүүд болон архивын материалуудыг эрдэм шинжилгээ, судалгааны эргэлтэд оруулах, дэлхийн Монгол судлалын тэргүүлэх чиглэлүүдийн нэг болсон эх судлалыг хөгжүүлэхэд чиглэгдсэн байна.
Монгол үндэстнүүдийн тухай бичигдсэн, Монгол Улс, ОХУ-аас өөр бусад улсад хадгалагдаж байгаа архивын материалуудын тухай сэдвээр зохион байгуулагдсан эхний өдрийн хуралдаанаар профессор Т. Наками “Монгол судлалын түүх ба Япон улсад байгаа монгол эх сурвалжууд”, профессор Ю. Конагай“Гадаад дахь Монгол өвийн судалгаа”, доктор К. Эрдэнчулуу“Зарим асуудлын талаарх баримтууд ба Монголын эрх зүйн түүхийн судалгааны шинэ арга” сэдвээр илтгэл тавив. Эдгээр илтгэлүүдэд Монголын түүх, соёлын олон ухагдахуунуудыг судлахад архивын эх сурвалжууд маш их үүрэг гүйцэтгэдэг болохыг онцлон тэмдэглэлээ. Бусад илтгэлүүдэд ч мөн адил энэхүү амин чухал асуудлыг авч үзэж байв. Профессор А. Барей-Старжинская, профессор Е. Тулисов нар хамтран бичсэн илтгэлдээ тэдний зүгээс эрдэм шинжилгээний эргэлтэд анхлан оруулсан Орос-Польшийн монгол судлаач В. Л. Котвичийн талаарх материалуудын тухай өгүүлжээ. Унгарын ШУА-ийн профессор А. Шаркёзи цугларсан олондXIX зууны үеийн монголчуудын өдөр тутмын амьдралын талаарТамын тухай гар бичмэлд хэрхэн бичсэнийг танилцуулав.Профессор С.Чулуун XVII-XVIII зууны үеийн Монгол, Орос улсын албан захидлуудын судалгааны ажлын үр дүнг танилцуулав. Монголын бурхан шашинтны төв Гандан хийдийн дэргэдэх Будда судлалын академийн тэргүүн доктор Н.Амгалан Санкт-Петербург дэх буддын шашны хийдийн тухай ховор сонин баримтыг танилцуулсан юм.
Илтгэгчид монголчуудын амьдралын олон тал ба соёлын өвийн тухай олон судалгааны асуудлыг хөндөв. Түүхийн ухааны доктор Т. Д. СкрынниковXIII—XVII зууны үеийн Монголын он дарааллын бичгүүд дэх нийгэм, улс төрийн бүтэцтэй холбоотой нэр томъёонуудын тухай, түүхийн ухааны доктор Д. Г. КукеевXY зууны үеийн ойрдуудын түүхэн дэх баатруудын тухай, хууль зүйн ухааны доктор Р. Ю. Почекаев Монголын уламжлалт эрх зүйн одоогийн байдал болон цаашдын байдлын тухай, хэл шинжлэлийн ухааны доктор А. Д. Цендина хүүхдийг уйлахад хэлдэг үг, ширэг,хэл шинжлэлийн ухааны доктор Д. А. НосовМонголын ардын аман зохиолын тухай тус тус илтгэл тавив. Улаанбаатар, Санкт-Петербургийн архивын тухай илтгэлүүд маш их анхаарал татав. Түүхийн ухааны доктор М. В. Мандрик“Оросын ШУА-ийн Санкт-Петербургийн салбарын Монголын комиссын фондод нэмэлтээр орж ирж байсан материалуудын тойм”, түүхийн ухааны доктор К. В. Орлова “ОХУ-ын Шинжлэх ухааны академийн Дорно дахины гар бичмэлийн хүрээлэнгийн гар бичмэлийн фондын “түгээмэл буддизмын” зохиолууд”, түүхийн ухааны доктор В. Л. Успенский“Санкт-Петербургийн Улсын их сургуулийн бүтээлүүд дунд байгаа В. П. Васильевийн (1818—1900) цуглуулга доторх монгол гар бичмэл ба барууд”, түүхийн ухааны доктор Т. А. Пан “ОХУ-ын Шинжлэх ухааны академийн Дорно дахины гар бичмэлийн хүрээлэнгийн манжийн бүтээлийн фонд дахь манж, монгол бичвэрүүд, хэл шинжлэлийн ухааны доктор Н. С. Яхонтова “ОХУ-ын Шинжлэх ухааны академийн Дорно дахины гар бичмэлийн хүрээлэн дэх Түвд-Монгол гар толь бичиг”, хэл шинжлэлийн ухааны доктор И. В. Кульганек“ОХУ-ын Шинжлэх ухааны академийн Дорно дахины гар бичмэлийн хүрээлэн дэх монгол зүйр цэцэн үгс”, түүхийн ухааны доктор Т. И. Юсупова“ОХУ-ын ШУА-ийн Санкт-Петербургийн салбарт буй Монгол Улстай шинжлэх ухааны салбарт хамтран ажилласан түүхийн тухай материалууд” сэдвүүдээр илтгэл тавьсан нь оролцогчдын анхаарлыг их татав.
 
Будапештийн их сургуулийн багш О. Каполнашийн “Mongγol Boγda Cinggis Qaγan-u Tuγuǰi” хэмээх хэвлэгдээгүй гар бичмэлийн тухай, ОХУ-ын Шинжлэх ухааны академийн Дорно дахины гар бичмэлийн хүрээлэнгийн ажилтан Т. Ю. Евдокимовын “Нарны туяа” нэртэй сурган хүмүүжүүлэх сургааль, Санкт-Петербургийн Улсын их сургуулийн аспирант Э.Мөнхцэцэгийн “Дээрхийн гэгээний тушаалаар хэвлэгдсэн манжуур-монгол толь”(1717),ОХУ-ын Шинжлэх ухааны академийн Дорно дахины гар бичмэлийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан А. А. Сизовагийн “Зам мөрийн үе шат бүрийн тэмдэглэл” зэрэг гар бичмэл болон архивын фондуудад хадгалагдан байгаа дурсгалуудтай холбоотой илтгэлүүдийг маш идэвхитэйгээр авч хэлэлцэв.
Түүхийн ухааны доктор И. М. Захарова, түүхийн ухааны доктор М. В. Мандрик(С. А. Козины тухай) нар, ОХУ-ын Шинжлэх ухааны академийн Дорно дахины гар бичмэлийн хүрээлэнгийн А. А. Сизовабафото зурагчин С. Л. Шевельчинская (Н. Н. Поппегийн Монгол ба Буриад руу хийсан аялалын тухай) нар түүхийн ухааны доктор Ю. И. Елихина (1926 онд Г. И. Боровкогийн хийсэн Ноён уулын гүний булшны тухай) нарын хамтарсан илтгэлүүдэд дорно дахин судлалын түүхийг харууллаа.
Илтгэлүүдийг орос, монгол, англи хэлээр уншив. Илтгэлүүдийг авч хэлэлцэх явцад эрдэмтэд янз бүрийн орнуудад хадгалагдаж байгаа гар бичмэлүүдийг хадгалах арга замуудын тухай санал сэтгэгдлээ хэлэв. Монгол судлалын түүхтэй холбогдох хэд хэдэн материалыг хэвлүүлэх, эрдэм шинжилгээний эргэлтэд оруулахтай холбоотой хэд хэдэн олон улсын төслийг санал болгож хэлэлцэв. Нийт 27 илтгэл тавьснаас 11-ийг нь хуралд гадаадаас ирсэн төлөөгчид уншлаа. Уг эрдэм шинжилгээний хурлын илтгэлүүдийн эмхэтгэлийг гаргахаар төлөвлөж байна. Энэхүү үр дүн ихтэй эрдэм шинжилгээний хурлаас харахад Монгол, Орос, Дэлхийн монгол судлалд монгол үндэстнүүдийн соёлын бичгээр бичсэн өвийн судалгаа ба хадгалалт хамгаалалтыг маш их сонирхож байгаа юм байна.
Хурлын үеэр оролцогсод ОХУ-ын Шинжлэх ухааны академийн Дорно дахины гар бичмэлийн хүрээлэнгийн музейг үзэж, тус хүрээлэнгийн захирал И.Ф.Попова анх 1818 онд Азийн музей болон байгуулагдаж байсан хүрээлэнгийнхээ түүхийг өгүүлэв. Хурлын төгсгөлд хуралд оролцогсод Улсын эрмитажийн Дорно дахины танхимуудаар аялав. 
 
“Улаанбаатар, Санкт-Петербургт хадгалагдаж байгаа, монголчуудын соёлын өв болсон гар бичмэлүүд ба архивын материалууд” олон улсын эрдэм шинжилгээний хурлаас гарсан
ТОГТООЛ
 
Монгол улсын ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн ивээл дор ОХУ-ын Шинжлэх ухааны академийн Дорно дахины гар бичмэлийн хүрээлэн дээр зохион байгуулагдсан олон улсын эрдэм шинжилгээний хурлын үндсэн зорилго бол монгол үндэстний түүх, соёл, хэл, шашин, эрх зүйтэй холбоотой гар бичмэлүүд болон архивын материалуудын тухай шинэ мэдээлэлийг танилцуулах явдал байв.
Энд сонссон эрдэм шинжилгээний илтгэлүүдэд сонгодог монгол судлалын өргөн хүрээтэй асуудлуудыг авч үзсэн байна. Хуралд оролцогсод дэлхийн монгол судлалынтэргүүлэх чиглэлүүдийн нэг болсон сурвалж судлалыг хөгжүүлэх, Монголийн бичгийн өвийн түүх судлалыг өргөжүүлэх явдал нь Монгол, Орос, Дэлхийн монгол судлалын чухал чиглэл болж байгааг онцлон тэмдэглэв. Орос, Монголд, тэр дундаа ОХУ-ын Шинжлэх ухааны академийн Дорно дахины гар бичмэлийн хүрээлэн, Санкт-Петербург дэх улсын их сургууль, ОХУ-ын ШУА-ийн архивийн Санкт-Петербург дэх салбар, Монголын үндэсний төв архив, Монголын үндэсний номын сан, Монгл улсын ШУА-ийн Түүхийн хүрээлэн, Монгл улсын ШУА-ийн хэл зохиолын хүрээлэнд хадгалагдаж байгаа эх сурвалжууд ба баримт материалууд онцгой анхаарал татаж байна.
Тус эрдэм шинжилгээний хуралд оролцогсдоос дараах зүйлсийг мэдэгдэх нь зүйтэй гэж үзлээ. Үүнд:
 
1. Энэхүү хурал нь бичгийн дурсгал ба архивын эх материалуудад тулгуурлан монгол үндэстний түүх, соёл, хэл шинжлэлийн цаашдын судалгаа, мөн цаашилбал шинжлэх ухаан хоорондын шинэ аргуудаар хамтарсан судалгаа явуулахад мэргэжилтнүүдийн хүчин чармайлтыг нэгтгэхэд өндөр ач холбогдолтой зүйл боллоо.
 
2. Энэхүү арга хэмжээ нь монголчуудын соёлын өвийг эрдэм шинжилгээний эргэлтэнд оруулах, залуу эрдэмтдийг бэлтгэх, хамтарсан эрдэм шинжилгээний бүтээлүүд гаргах, монголын бичгийн дурсгалуудыг цувралаар гаргах, цаашдаа эрдэм шинжилгээний их бага хурлуудыг зохион байгуулах, томоохон төслүүдийг хэрэгжүүлэх шинэ шинэ боломжуудыг нээн харууллаа.
 
3. Энэхүү хурал нь Монгол улсын ерөнхийлөгчийн зүгээс Оросын монгол судлаач нарт маш их анхаарал хандуулж байгаагийн нэгэн илрэл боллоо. Монгол улсын ерөнхийлөгчийн зүгээс монгол судлаач нарыг дэмжсэн явдал нь Дэлхийн монгол судлалд Монгол улсын засгийн газраас оруулсан хувь нэмэр боллоо.
 
4. Энэхүү арга хэмжээ нь Монгол үндэстний түүх, соёлын баялаг өвийг хадгалдаг Монгол улсын ШУА-ийн Түүхийн хүрээлэнгээс ОХУ-ын Шинжлэх ухааны академийн Дорно дахины гар бичмэлийн хүрээлэнтэй хамтран зохион байгуулсан олон улсын хамгийн анхны эрдэм шинжилгээний хурал боллоо.
 
5. Уг эрдэм шинжилгээний хурал нь Монголын эрдэмтдийн Дэлхийн монгол судлалын эртний төв болсон Санкт-Петербургийн эрдэмтэд, мөн цааилбал Япон, Польш, Унгарын эрдэмтэдтэй хамтран ажилласны үр дүн юм.
 
6. Тус эрдэм шинжилгээний хуралд оролцогсод энэхүү хурлыг хоёр жилд нэг удаа Монгол улс (Улаанбаатар), ОХУ (Санкт-Петербургт) –д ээлжлэн тогтмол зохион байгуулагддаг хурал болгохоор шийдвэрлэв. Эдгээр хурлуудын үр дүнд “Монголын бичиг ба соёлын өв” нэртэй эмхэтгэлүүд гарах болно.
 
ОХУ-ын Шинжлэх ухааны академийн Дорно дахины гар бичмэлийн хүрээлэнгийн
Төв ба Өмнөд Азийн салбар, хэл шинжлэлийн ухааны доктор И. В. Кульганек

ФОТО МЭДЭЭ
Хуралд оролцсон С. Л. Шевельчинская, А. Д. Цендина, К. В. Орлова нарын авсан зургуудаас
2
ОХУ-ын Шинжлэх ухааны академийн Дорно дахины гар бичмэлийн хүрээлэнгийн Номин танхимд буй эрдэм шинжилгээний хуралд оролцогсод
3
ОХУ-ын Шинжлэх ухааны академийн Дорно дахины гар бичмэлийн хүрээлэнгийн захирал И. Ф. Попова, Монгол улсын ШУА-ийн Түүхийн хүрээлэнгийн захирал С.Чулуун
4
Польшийн ШУА-ийн профессор Е. Тулисов, Польшийн ШУА-ийн профессор А. Бареа-Старжинска
5
Унгарын ШУА-ийн профессорА. Шаркёзи
6
ОХУ-ын Шинжлэх ухааны академийн Дорно дахины гар бичмэлийн хүрээлэнгийн захирал И. Ф. Попова, Санкт-Петербургийн хууль эрх зүйн хурлын депутат А. А. Ковалев
7
Монголын бурхан шашинтны төв Гандан хийдийн дэргэдэх Будда судлалын академиийн тэргүүн Н. АмгаланОХУ-ын Шинжлэх ухааны академийн Дорно дахины гар бичмэлийн хүрээлэнгийнмузейд
 8
ОХУ-ын Шинжлэх ухааны академийн Дорно дахины гар бичмэлийн хүрээлэнгийнзахирал, түүхийн ухааны доктор И. Ф. Попова, хэл шиншлэлийн ухааны доктор  И. В. Кульганекнар Японы мэргэжил нэгт нөхөд Токиогоос ирсэнпрофессор Т. Наками, Киотохотоос ирсэн профессорЮ. Конагая нарын хамт
9
Будапештийн их сургуулийн багш  О. Каполнаш
10
Түүхийн ухааны доктор И. В. Захарова, түүхийн ухааны доктор К. В. Орлова
11
Түүхийн ухааны доктор Т. Ю. Юсупова
12
Хэл шинжлэлийн ухааны доктор А. Д. Цендина
13
ОХУ-ын Шинжлэх ухааны академийн Дорно дахины гар бичмэлийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан Т. Ю. Евдокимова, Санкт-Петербургийн Их сургуулийн Монгол хэлний тэнхимийн эрхлэгч, профессор, түүхийн ухааны доктор В. Л. Успенский, ШУА-ын түүхийн хүрээлэнгийн захирал С. Чулуун
 
0
ЖИРГЭХ
Санал болгох
Арьс судлалын үндэсний төвд агаар шүүгч хүлээлгэн өглөө
Монголын баг, тамирчид бишкекийг зорилоо
Улсын шалгалт зохион байгуулах хуваарь гарчээ
Оюутан цэргийн бүртгэл ирэх сарын 2-ноос эхэлнэ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • “T-ARA”-гийн таны мэдэхгүй байж мэдэх БАРИМТУУД
    16 цаг 28 мин
  • Монгол бахархал: “MONGOLZ”-ын 12 жил
    Уржигдар 18 цаг 07 мин
  • Улаанбаатар төмөр зам өөрийн ашиглалтын 2.3 га газарт далд зогсоол бүхий цэцэрлэгт хүрээлэн байгуулна
    Уржигдар 18 цаг 03 мин
  • Пакистанд үерийн улмаас 427 хүн амиа алджээ
    Уржигдар 16 цаг 11 мин
  • “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестиваль эхэллээ
    Уржигдар 15 цаг 32 мин
  • Үр тарианы ургац хураалт ангилан хадалтаар эхэллээ
    Уржигдар 12 цаг 59 мин
  • Хүний эрхийг хангах үндэсний II хөтөлбөрийг боловсруулахад олон нийтийн оролцоог нэмэгдүүлнэ
    Уржигдар 12 цаг 54 мин
  • Энэтхэг улсын Матеран хотод 382.5 мм хур тунадас оржээ
    Уржигдар 12 цаг 52 мин
  • Хүнсний баталгаат байдлын мэдээлэл, хариу арга хэмжээний нэгдсэн мэдээллийн системийг бэхжүүлэх тоног төхөөрөмжийг гардууллаа
    Уржигдар 12 цаг 11 мин
  • “The Mongolz”-ынхон мөнхийн өрсөлдөгч “Vitality”-гийн эсрэг 11 дэх удаагаа тулна
    Уржигдар 12 цаг 03 мин
  • Удтал “сураг алдарсан” Ч.Улаан гарч ирэв
    Уржигдар 11 цаг 49 мин
  • Хоёрдугаар эмнэлэг дурангийн 3D технологи ашиглан дөрвөн удаа ЭЛЭГ ШИЛЖҮҮЛЭН СУУЛГАХ мэс заслыг хийлээ
    Уржигдар 11 цаг 40 мин
  • Т.Нямжаргалтай өнөөдөр UFC-ийн дэвжээнд тулах “буруу эргэлт” хочит Терранс Саетерн гэж хэн бэ?
    Уржигдар 11 цаг 16 мин
  • Victoria Danny: Би ирээдүйд илүү олон гоо бүсгүйн тэмцээнд оролцож, алдартай болохыг хүсдэг
    Уржигдар 11 цаг 06 мин
  • Шүүхээс Доналд Трампын 500 сая ам.долларын төлбөртэй залилангийн хэргийг хэрэгсэхгүй болгожээ
    Уржигдар 10 цаг 59 мин
  • Үерийн үед болон дараа сахих эрүүл ахуйн зөвлөмж
    Уржигдар 10 цаг 10 мин
  • Хайлаастын уулзвараас Долоон буудлын эцэс хүртэлх замыг хааж шинэчилнэ
    Уржигдар 10 цаг 07 мин
  • ХӨСҮТ: Улаанбурхан өвчний нийт батлагдсан тохиолдол 13378 болжээ
    Уржигдар 09 цаг 58 мин
  • Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
    Уржигдар 09 цаг 52 мин
  • Өнгөрсөн шөнө 30 байршилд алба хаагчид 39 мотопомп, 87 техник хэрэгсэлтэй үерийн эрсдэлээс сэргийлж ажиллалаа
    Уржигдар 09 цаг 33 мин
  • Хоёр улсын "Гавьяат тамирчин" Дархан аварга Н.Батсуурийн тухай сонирхолтой баримтууд
  • Найранд дуулахад "хамгийн сайхан" 24 дуу
  • МУГТ Н.Нандинхүсэлийг орлох Амари Робинсон гэж хэн бэ?
  • 2026 оны төсвийн төсөлд ИРГЭД хэрхэн саналаа өгсөн бэ?
  • UFC-ийн дэвжээнд ГАНГАН байгаа Т.Нямжаргалын тухай 12 баримт
  • “T-ARA”-гийн таны мэдэхгүй байж мэдэх БАРИМТУУД
  • Борооны тухай тунгалаг мөртүүд
  • Эмгэнэл
  • Rokit Bay: Өөрийгөө хамгаалж эхэлье дээ, энэ чинь одоо...
  • Б.Чойжилсүрэн: Бөөрөлжүүтийн цахилгаан станцын II блок ашиглалтад орсноор цахилгааны хязгаарлалт хийгдэхгүй
  • Танилц: Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд
  • П.Наранбаяр: Бага ангийн сурах бичгийг нөхөн хэвлэж, есдүгээр сарын эхээр сургуулиудад хүргүүлнэ
  • Европын холбооны удирдагчдын "хошуу дүрсэн" уулзалтын ард бид юуг ойлгох ёстой болов?
  • Монгол Японы бизнес инновацын форумыг нээлээ
  • С.Амарсайхан: Хадлан тэжээл экспортлохыг зогсоосон
  • Г.Занданшатар: Засгийн газрын хэмнэлтийн бодлогод төрийн өмчит компаниуд манлайлал үзүүлэх ёстой
  • Victoria Danny: Би ирээдүйд илүү олон гоо бүсгүйн тэмцээнд оролцож, алдартай болохыг хүсдэг
  • Энэ сарын 25-наас тэгш, сондгой дугаарын хязгаарлалт үйлчилнэ
  • Удтал “сураг алдарсан” Ч.Улаан гарч ирэв
  • Бороотой өдрийн банштай цайны ЖОР
  • Хоёр улсын "Гавьяат тамирчин" Дархан аварга Н.Батсуурийн тухай сонирхолтой баримтууд
  • 2026 оны төсвийн төсөлд ИРГЭД хэрхэн саналаа өгсөн бэ?
  • Найранд дуулахад "хамгийн сайхан" 24 дуу
  • П.Наранбаяр: Бага ангийн сурах бичгийг нөхөн хэвлэж, есдүгээр сарын эхээр сургуулиудад хүргүүлнэ
  • Г.Занданшатар: Засгийн газрын хэмнэлтийн бодлогод төрийн өмчит компаниуд манлайлал үзүүлэх ёстой
  • UFC-ийн дэвжээнд ГАНГАН байгаа Т.Нямжаргалын тухай 12 баримт
  • Удтал “сураг алдарсан” Ч.Улаан гарч ирэв
  • Б.Чойжилсүрэн: Бөөрөлжүүтийн цахилгаан станцын II блок ашиглалтад орсноор цахилгааны хязгаарлалт хийгдэхгүй
  • Улаанбаатар ногоон орон сууц төслийн эхний ээлжийн 220 айлын орон сууцны барилга угсралтын ажил дууслаа
  • Энэ долоо хоногт хийгдэх цахилгаан засварын хуваарь
  • Энэ сарын 25-наас тэгш, сондгой дугаарын хязгаарлалт үйлчилнэ
  • МУГТ Н.Нандинхүсэлийг орлох Амари Робинсон гэж хэн бэ?
  • Victoria Danny: Би ирээдүйд илүү олон гоо бүсгүйн тэмцээнд оролцож, алдартай болохыг хүсдэг
  • С.Амарсайхан: Хадлан тэжээл экспортлохыг зогсоосон
  • Монгол Японы бизнес инновацын форумыг нээлээ
  • Үер, усны аюулаас сэрэмжлүүлж байна
  • Бороотой өдрийн банштай цайны ЖОР
  • Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайханы өгсөн үүрэг даалгаврын хүрээнд бүх шатны онцгой комисс өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байна
  • Танилц: Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд
  • Хөдөө аж ахуйн салбарын 2025–2026 оны өвөлжилт, хаваржилтын бэлтгэлийг хангах тогтоол батлагдлаа
24 баримт
  • “T-ARA”-гийн таны мэдэхгүй байж мэдэх БАРИМТУУД
  • UFC-ийн дэвжээнд ГАНГАН байгаа Т.Нямжаргалын тухай 12 баримт
  • МУГТ Н.Нандинхүсэлийг орлох Амари Робинсон гэж хэн бэ?
  • 2026 оны төсвийн төсөлд ИРГЭД хэрхэн саналаа өгсөн бэ?
  • Хоёр улсын "Гавьяат тамирчин" Дархан аварга Н.Батсуурийн тухай сонирхолтой баримтууд
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото Элчин сайд ярьж байна Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК