Хятадын Шандон мужид өнөөдөр өглөө үйлдвэр дэлбэрснээр таван хүн амиа алдаад байна.

Хятадын Шандон мужид өнөөдөр өглөө үйлдвэр дэлбэрснээр таван хүн амиа алдаад байна. Мөн тэдгээрээс гадна 20 гаруй хүн сураггүй алга болжээ. Дэлбэрэлт болоход үйлдвэр дотор 34 хүн байснаас 14 нь л олдоод байна. Харин сураггүй бологсдыг холбогдох албаны хүмүүс хайсаар байгаа аж.
Хятадын “Баоли” гэх группын эзэмшдэг үйлдвэр 10 мянган тонн орчим тэсрэх төхөөрөмж үйлдвэрлэж байснаас энэхүү осол боллоо хэмээн үзэж байна.
Д.Идэр
Сэтгэгдэл (1)