зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.12.14
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Дүлэлт өгдөггүй дуншсаар байдаг дуулиант хэргүүд

2013-5-21
0
ЖИРГЭХ
    Олны анхаарлыг татсан дуулиант хэргүүд эцэслэн шийдэгдэхгүй сунжирдаг талтай. Тэр дундаа төрийн өндөр алба хашдаг хүмүүсийн авлига, хээл хахууль, хууль бус үйлдэл зэргийг хэргийн мөрдөн байцаах явц тэгсхийгээд л нам гүм болдог. Энэ жишгээр АТГ болон хууль хяналтын байгууллагад шалгагдаж байгаа  томоохон  хэргүүд эцэслэн шийдэгдээгүй байсаар байна.  Шүүхэд шилжээд байсан хэргүүд нэмэлт мөрдөн байцаалтад буцах, прокурорын хяналтын шатанд хэрэгсэхгүй болох зэргээр эцэслэн шийдвэрлэгдсэн гэх хэрэг  бараг үгүй байгаа юм.
г    Олны анхаарлыг татсан дуулиант хэргүүд эцэслэн шийдэгдэхгүй сунжирдаг талтай. Тэр дундаа төрийн өндөр алба хашдаг хүмүүсийн авлига, хээл хахууль, хууль бус үйлдэл зэргийг хэргийн мөрдөн байцаах явц тэгсхийгээд л нам гүм болдог. Энэ жишгээр АТГ болон хууль хяналтын байгууллагад шалгагдаж байгаа  томоохон  хэргүүд эцэслэн шийдэгдээгүй байсаар байна.  Шүүхэд шилжээд байсан хэргүүд нэмэлт мөрдөн байцаалтад буцах, прокурорын хяналтын шатанд хэрэгсэхгүй болох зэргээр эцэслэн шийдвэрлэгдсэн гэх хэрэг  бараг үгүй байна.

   Ингээд олны анхаарлыг татсан дуулиант хэргүүдийн шийдвэрлэлт, мөрдөн байцаалтын явц ямар шатанд байгааг талаар эргэн сануулъя.

images    Ерөнхий сайдыг АТГ-т шалгуулах эсэх нь нөгөөдөр шийдэгдэнэ

 Засгийн газрын тэргүүнийг огцруулж чадаагүй сөрөг хүчин АТГ-т хандсан. Тэд Ерөнхий сайдыг шалгуулах хүсэлт, үндэслэлүүдээ сайтар тайлбарлаад, Ерөнхий сайд төрийн өмчит “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн тендерт ах дүү нараа оролцуулсан. Энэ нь  ашиг сонирхлын хуулийг зөрчсөн гэх   үндэслэлд тулгуурласан олон баримтуудыг гаргаж  АТГ-т өгсөн. Тиймээс АТГ-т Ерөнхий сайдыг шалгуулах эсэх талаар сөрөг хүчнийхэнд нөгөөдөр хариуг нь өгөх юм.  

МИАТ-ын хэрэгт холбогдолтой дахин нэг баримт

МИАТ-ийн  гэх тодотголтой их хэмжээний мөнгө угаасан хэргийг  шалгаж дуусаад нийслэлийн Баянзүрх дүүргийн шүүхэд өнгөрсөн долоо хоногт шилжүүлээд байгаа юм.  Энэ хэрэгт долоон хүнийг холбогдуулан яллах дүгнэлт үйлдсэн.  Тэгвэл Ц.Орхоны эхнэр Ү.Цэцэгмаа, Б.Эрдэнэбилэгийн дүү Б.Мандахбаяр нарын хэргийг нотлох баримтаар тогтоогдоогүй хэмээн үзэж хэрэгсэхгүй болгосон гэсэн албан мэдээлэл гараад байгаа. Гэхдээ энэ хэргийн талаарх мэдээлэл мөн хэзээ шүүх хурал болох зэрэг нь одоогоор тодорхойгүй байна.  Түүнчлэн мөрдөн байцаалтын явцад мөнгө угаахаар хуурамчаар байгуулсан гэх “Вест вельф” компаниас гадна “МАТ инвестмэнт” гэх банк бус санхүүгийн байгууллага байгуулан, Төрийн өмчийн хорооны дарга асан Д.Сугар л гэхэд найман удаа тэрбумаас дээш төгрөгийн гүйлгээ хийж байсан гэсэн шинэ баримт илрүүлээд байгаа гэсэн мэдээллийг өчигдөр хэвлэл мэдээллээр цацаж эхэлсэн.

6c6e1ea1af5d86dboriginalД.Сугарын  хэргийг тусгаарлаад байна

“Дайны эрсдэлийн даатгал” нэрээр их хэмжээний мөнгө завшсан гэх МИАТ-ийн хуучин удирдлагууд,  тэдний хамсаатнуудад холбогдох хэргийг Нийслэлийн прокурорын газраас шүүхээд шилжүүлээд байгаа талаар дээр дурдсан. Мөн энэ хэрэгт холбогдох шинэ баримт олдсон талаар ч мэдээлсэн. Тэгвэл энэ хэргийн “нууц ноёнтон” хэмээгдэж байсан ТӨХ-ны дарга асан, Үндсэн хуулийн цэцийн гишүүн Д.Сугарын хэргийг тусгаарлаад байгаа. Учир нь Д.Сугарын Үндсэн хуулийн цэцийн гишүүний бүрэн эрх  хэвээр байгаа юм. Түүнчлэн Төрийн өмчийн хороонд ажиллаж байсан С.Батхишиг, Япон дахь “Вест вельф” гэх зохиомол компанийг үүсгэн байгуулсан хэрэгт холбогдсон Н.Галт нарын хэргийг үргэлжлүүлэн шалгаж байна.

2951_610_350_500x500Прокурорын Ерөнхий газрын хулгай

Нийслэлийн прокурорын газарт энэ сарын эхээр хулгай орж, эд мөрийн баримт болон АТГ-аас хураагдсан 20 сая төгрөг алдагдсан хэрэг гарсан. Уг хэргийг одоогоор Сүхбаатар дүүргийн цагдаагийн I хэлтэст шалгаж байгаа бөгөөд энэ хэрэгт холбогдуулан гурван хүнийг шалгаж байгаа бол тус газрын нэг бичиг хүргэгчийг саатуулан хорьчихоод байгаа юм. Эл хэргийн талаар Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтсийн мөрдөн байцаах тасгийн байцаагч Мандахаас тодруулахад “Хэргийн мөрдөн байцаалт дундаа явж байгаа учраас ямар нэгэн мэдээлэл өгөх боломжгүй. Шүүхийн шийдвэр гартал олон нийтэд зарлахгүй” гэх хариултыг өгсөн юм. Төрийн тусгай хамгаалалттай онцгой бүсэд камерын бичлэгт өртөлгүй хулгайч орсон нь олны сонирхлыг ихээхэн татсаар байгаа юм.


1c7e92f6603a6b5dbig"ZTE” компанийн удирдлагуудыг шалгаж байгаа нь үнэн гэв

БНХАУ-ын төрийн өмчийн оролцоотой компани Монгол Улсын харилцаа холбооны аюулгүй байдалд нөлөөлөхүйц үйл ажиллагаа явуулж байгаа талаарх мэдээлэл гадаадын болон дотоодын хэвлэл, мэдээллийн хэрэгслээр цацагдсан.

Үүнтэй холбоотойгоор, ZTE компанийн удирдлагууд болон Монголын томоохон албан тушаалтнуудыг авлигын хэрэгт холбоотой байж болзошгүй хэмээн шалгаж байгаа гэх мэдээлэл гарсан юм. Энэ талаар Э.Амарбат “ZTE” компанийн томоохон албан тушаалтнуудын нэр холбогдсон их хэмжээний мөнгөтэй холбоотой асуудлыг шалгаж байгаа нь үнэн. Үүнд, Үндэсний татварын ерөнхий газрын Хяналт, шалгалтын хэлтсийн дарга Ч.Гансүх нарыг шалгаж байгаа. Одоогийн байдлаар тус компанийн удирдлагуудыг хэрэгт татан шалгаж байна“ гэв.


Ё.Баатарбилэгийг Зүүнхараад саатуулж байна
4680770519b352a97e5a31Ё.Баатарбилэгийг эрүү үүсгэн шалгаж эхэлжээ

Архангай аймгийн Засаг дарга асан Ё.Баатарбилэгийг ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 461 дүгээр ангид саатуулж байгаад саяхан Зүүнхараа дахь хорих ангийн Цагдан хорих хэсэгт шилжүүлсэн гэнэ. Түүнд энэ сарын эхээр Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсээс эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлжээ.

Түүнийг ямар хэрэгт татан шалгаж байгаа нь тодорхой бус байгаа юм.

- See more at: http://bataar.mn/#sthash.C6lleU9m.MgLlKvZf.dpuf
Архангай аймгийн Засаг дарга асан Ё.Баатарбилэгийг ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 461 дүгээр ангид саатуулж байгаад саяхан Зүүнхараа дахь хорих ангийн Цагдан хорих хэсэгт шилжүүлсэн гэнэ. Түүнд энэ сарын эхээр Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсээс эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлжээ. Түүнийг ямар хэрэгт татан шалгаж байгаа нь тодорхой бус байгаа юм.


Н.Түмэндэмбэрэл нарт холбогдох хэргийг удахгүй шүүхэд шилжүүлнэ

Эрүүл мэндийн яамны төрийн нарийн бичгийн дарга асан Н.Түмэндэмбэрэл, тус яамны Оношилгоо, эмчилгээний хэлтсийн дарга Д.Гончигсүрэн, мэргэжилтэн П.Отгонжаргал, Дүрс оношилгооны тасгийн эрхлэгч С.Батзориг нарыг нэг сарын өмнө ЭЦГ-аас баривчилсан билээ. Н.Түмэндэмбэрэлийн ЭМЯ-аас зарласан эмнэлгийн тоног төхөөрөмж нийлүүлэх тендерт өөрийн “Лабтех" компанийг хууль бусаар шалгаруулж, хуурамч бичиг баримт үйлдэж, хуучин тоног төхөөрөмж нийлүүлэн улсын төсвөөс хөрөнгөөс онц их хэмжээгээр завшсан гэх хэргийг УМБГ-аас шалгаж буй юм. Тодруулбал, П.Н.Шастины нэрэмжит гуравдугаар эмнэлэгт “МКГ буюу цахилгаан соронзон аппарат нийлүүлэх тендерт өөрийн “Лабтех" компаниа шалгаруулж, улмаар хуучин аппарат нийлүүлсэн гэх эл хэргийн хохирол 1.7 тэрбум төгрөг. Үүн дээр УМБГ-ынхан явуулын эмнэлэг хэмээн оруулж ирсэн эмнэлгийн гурван машины хэргийг Н.Түмэндэмбэрэлтэй холбогдуулан шалгаж эхэлсэн байгаа аж.

ЭХТА-ийн 150 дугаар зүйлийн 150.3-т зааснаар тэднийг шалгаж, мөрдөн байцааптын ажиллагаа үргэлжилж байгаа юм. Удахгүй хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлэх аж. Энэхүү хэрэг дээр шинжээч томилон ажилуулж байгаа юм байна.

7e41dc7692f40d97bigТендерээс мөнгө завшсан Д.Гончигсүрэнг батлан даалтад гаргасан

Дээрх хэрэгт холбогдсон оношилгоо, эмчилгээний хэлтсийн дарга Д.Гончигсүрэн   ШШГЕГ-ын харьяа хорих 461 дүгээр ангиас ар гэрийнх нь батлан даалтад гаргасан байгаа аж.  Энэхүү хэрэг дээр нэмж нэг хүнийг шалгаж байгаа юм байна. Өөрөөр хэлбэл, С.Батзоригийн эхнэр “Саммитмедикал сервис” компанийн захирал Б.Түвшинжаргалыг цагдан хорьсон байгаа. Б.Түвшинжаргапын хувьд хэрэг дээр ажиллаж буй шинжээчидтэй уулзаж, тэдэнд нөлөөлөхийг оролдсон байна. Иймээс байцаан шийтгэх ажиллагаанд саад учруулсан гэсэн үндэслэлээр саатуулаад байгаа талаар эх сурвалж мэдээллээ.

Snapshot_2013-05-21_091051    Сейфтэй мөнгөний дуулиан буюу Н.Хүрэлбаатар харьд одсон уу

 Эрүүл мэндийн сайд асан Н.Хүрэлбаатарын нууц хүүгийн гэрээс асар их валют бүхий сейфтэй мөнгө алдагдаж, улмаар хогийн цэг дээрээс олдсон тухай хэргийг хэвлэл мэдээллүүд илчлэн тависнаар энэхүү дуулиан дэгдсэн юм. Тэгвэл албан бус эх сурвалжийн мэдээллээр сайд асан Н.Хүрэлбаатарыг хилийн чанадад одсон гэх. Шалтгаан нь биеэ эмчлүүлэх зорилготой.

Харин тэр их мөнгө ямар замаар тэрхүү сейфэнд орох болсныг хууль хяналтын байгууллагы
 Харин тэр их мөнгө ямар замаар тэрхүү сейфэнд орох болсныг хууль хяналтын байгууллагынхан шалгах цаг нь болсныг хэвлэлүүд сануулсаар буй. Одоогоор АТГ, УМБГ зэрэг хүчний байгууллагууд таг чиг байсаар байна.

Ямартай ч хэрэг үүсгэн шалгаж байаа эсэх нь тодорхойгүй байгаа. Мөн Н.Хүрэлбаатарын хилийн чанадад одсон нь үнэн эсэх баттай бус ч олон нийт анхаарал тавин ажигласаар байна.



0
ЖИРГЭХ
Санал болгох
Үүнийг #ТА бод! Үлдэх #ҮРС чинь #АГААР амьсгалах уу #АЛТААР амьсгалах уу
DZ мэн Б.Дашзэвэгт есөн жилийн ял оноов
Харумафүжи Д.Бямбадоржид холбогдох хэрэг прокурорт шилжжээ
Дэлхийд шуугиан тариад байгаа нугасан хошуут үлэг гүрвэлийг Монголоос “хулгайлжээ”
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (3)

  • Зочин (203.194.114.3)
    БАЯРЦОГТ ТЭРГҮҮТЭЙ АН-ЫН ОЛИГАРХУУДЫГ ШАЛГАДАГГҮЙ БОЛОХООР ШҮҮХ ХУУЛЬ ХУДЛАА, ТЭМҮҮЖИН ХУДЛАА, АН ХУДЛАА, ХУДАЛД ЕРӨНХИЙЛӨГЧ ХУДЛАА
    2013 оны 05 сарын 21 | Хариулах
  • АН аас асууя (49.0.200.64)
    Шинэчлэгдэж байгаа шүүхийн ерөнхий зөвлөлийн даргаар согтуугаар машин жолоодож хүн алсан ЛҮНДЭНДОРЖ гэгчийг томилж ард түмнээ дапаалах хэрэг хэнд хэрэгтэй юм бэ? Элбэгдорж энэ томилгоогоо ард түмэндээ тайлбарлах хэрэгтэй. МӨН УИХ -д орсон ЧАЙНА Баярцогтын асуудал сөхөгдөх ёстой
    2013 оны 05 сарын 21 | Хариулах
  • Зочин (49.0.159.157)
    Хятадын иргэн Баярцогтын хэрэг алга байна.
    2013 оны 05 сарын 21 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • “М-СИ-ЭС”, “ЭНЕРЖИ” баг гурав дахь, “ХАМАГ МОНГОЛ” баг эхний ялалтаа авлаа
    1 цаг 14 мин
  • Сүлд модны галын аюулгүй байдлыг хангах зөвлөмж
    12 цаг 47 мин
  • Т.Даваадалай: Ашиглалтын шаардлага хангахгүй байрыг орон сууцжуулах 133 төсөл 65 хувийн гүйцэтгэлтэй байна
    12 цаг 57 мин
  • АЛТАН ЦОМ: Улсын арслан Б.Орхонбаяр VS Улсын арслан Э.Батмагнай
    13 цаг 36 мин
  • АЛТАН ЦОМ: Улсын дархан аварга Н.Батсуурь VS Улсын арслан Ц.Бямба-Отгон
    13 цаг 48 мин
  • Сумын заан М.Өсөхбаяр 10 даван хоёр дахиа түрүүлэв
    14 цаг 3 мин
  • АМРАЛТЫН ӨДӨР: Та амралтаараа юу үзэх вэ?
    14 цаг 10 мин
  • Улаанбаатарт -11 градус хүйтэн байна
    14 цаг 39 мин
  • "ONE Championship" алтан бүсүүдийг олон нийтэд дэлгэгдэнэ
    Өчигдөр 10 цаг 54 мин
  • Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
    Өчигдөр 10 цаг 42 мин
  • Төрийн банк ISO/IEC 27001:2022 стандартыг дахин баталгаажууллаа
    Өчигдөр 09 цаг 30 мин
  • Голомт банк ЕСБХБ-тaй 20 сая ам.долларын зээл, худалдааны санхүүжилтийн гэрээ байгууллаа
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • ТАНЫ АМРАЛТАНД: Алжаал, стресс ядаргааг тайлах шилдэг хоол, хүнс
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • Осголтын үед үзүүлэх анхан шатны тусламж
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • Энэ амралтын өдрүүдээд ХАЙРТАЙ хүмүүстэйгээ үзэх 7 гоё үзвэр
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • Энэ сарын 20-21-нд үргэлжлэх "Алтан цом"-ын барилдааны талаар та юуг мэдэх ёстой вэ?
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • "Cү.Батболдын Засгийн газар 2012 онд давхар татварыг бууруулснаар 1,7 их наяд төгрөгийг Монголд үлдээж чадсан"
    Уржигдар 22 цаг 25 мин
  • Оюутолгойн бүлэг ордын асуудлаарх сонсгол өндөрлөлөө
    Уржигдар 21 цаг 24 мин
  • “Хөгжлийн лиг”-ийг "Энержи", "Мегастарс", "Бакс" багууд хошуучилж байна
    Уржигдар 17 цаг 07 мин
  • Орхон, Өвөрхангай, Сүхбаатар аймгуудын ерөнхий боловсролын сургуулиудад хадгалж байсан химийн бодисуудыг устгуулжээ
    Уржигдар 16 цаг 52 мин
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Улсын начин аавтай, МУГТ ээжтэй Ж.Энхсоёл охин БНСУ-ын волейболын дээд лигт тоглоно
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Цолондоо дүүрэн бөх Б.Даваа-Очирын тухай сонирхолтой 15 баримт
  • Токиогийн Их дуулгаас Монголын цор ганц медалийг хүртсэн О.Уранбаярын тухай 10 баримт
  • Туулсан тэмцэл, тулгарсан өрсөлдөгч ихтэй Т.Тулга гавьяат
  • Оюутолгой руу чиглэсэн Оросын бойкот бодитой юм байна
  • Хамгийн залуу гишүүн С.Цэнгүүн гадаад томилолтод 22 удаа явжээ
  • Ц.Анандбазар Б.Ариун-Эрдэнэ нар Булган аймгаа бусниулж байна уу?
  • Зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт хотын тухай 24 баримт
  • Г.Занданшатар хавар хүртэл тэсэх үү?!
  • Арав хоногийн ажил хэргийн визийг уригчгүйгээр мэдүүлэх боломжтой боллоо
  • “Жавхлант”, “Шивээ толгой” ашиглалтын тусгай зөвшөөрлийн асуудлаарх нотлох баримтуудыг шинжлэн судалж байна
  • Булган аймгийн ИТХ-ын дарга асан Ш.Насандулам газар зарсан, авлига албан тушаалын хэрэгт холбогджээ
  • Г.Занданшатар Ерөнхий сайд болоод дандаа залдаг болов
  • Нийслэлийн зарим байршилд голуудын халиа 25-35 см нэмэгдсэн байна
  • The MongolZ Монголын загварын сэтгүүл Velin-ийн нүүрэнд гарлаа
  • Б.Жавхлан: АН-ын бүлэг "Татварын өршөөл үзүүлнэ" гэж мэдэгдсэнээс хойш татвар төлөлт дээр асуудал үүссэн
  • Өнөөдөр тодрох “Бөртэ чоно-2025” наадмын шилдгүүд
  • ТАНИЛЦ: "Бөртэ Чоно 2025" наадмаар шилдэг 24 амжилтыг мялаажээ
  • Оюутолгой руу чиглэсэн Оросын бойкот бодитой юм байна
  • Хамгийн залуу гишүүн С.Цэнгүүн гадаад томилолтод 22 удаа явжээ
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Токиогийн Их дуулгаас Монголын цор ганц медалийг хүртсэн О.Уранбаярын тухай 10 баримт
  • Туулсан тэмцэл, тулгарсан өрсөлдөгч ихтэй Т.Тулга гавьяат
  • Улсын начин аавтай, МУГТ ээжтэй Ж.Энхсоёл охин БНСУ-ын волейболын дээд лигт тоглоно
  • Цолондоо дүүрэн бөх Б.Даваа-Очирын тухай сонирхолтой 15 баримт
  • Арав хоногийн ажил хэргийн визийг уригчгүйгээр мэдүүлэх боломжтой боллоо
  • Г.Занданшатар хавар хүртэл тэсэх үү?!
  • Нийслэлийн зарим байршилд голуудын халиа 25-35 см нэмэгдсэн байна
  • “Жавхлант”, “Шивээ толгой” ашиглалтын тусгай зөвшөөрлийн асуудлаарх нотлох баримтуудыг шинжлэн судалж байна
  • Оюутолгойн бүлэг ордын асуудлаарх сонсгол өндөрлөлөө
  • The MongolZ Монголын загварын сэтгүүл Velin-ийн нүүрэнд гарлаа
  • Булган аймгийн ИТХ-ын дарга асан Ш.Насандулам газар зарсан, авлига албан тушаалын хэрэгт холбогджээ
  • Ц.Анандбазар Б.Ариун-Эрдэнэ нар Булган аймгаа бусниулж байна уу?
  • Г.Занданшатар Ерөнхий сайд болоод дандаа залдаг болов
  • Д.Цэндсүрэн: УИХ, Засгийн газрыг шүүхэд өгнө
  • Х.Нямбаатар: Бизнес эрхлэхэд хүндрэл учруулдаг, олон үе шаттай, зөвшөөрөл, хяналтын тогтолцоонд өөрчлөлт оруулна
  • Т.Даваадалай: Хоногт 250 шоо метр лагийг усгүйжүүлэн хатааж, шатаах аргаар устгана
24 баримт
  • Зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт хотын тухай 24 баримт
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Токиогийн Их дуулгаас Монголын цор ганц медалийг хүртсэн О.Уранбаярын тухай 10 баримт
  • Цолондоо дүүрэн бөх Б.Даваа-Очирын тухай сонирхолтой 15 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК