Өнгөрсөн долоо хоногт Индонезийн нэгэн уурхайн компанийн бэлтгэлийн хонгил нурснаар 14 хүн амиа алджээ. Нурангиас зөвхөн арван хүн л амьд гарсан байна. Дахин 14 хүн сураггүй байгаа тул нурангиас хайх ажиллагааг үргэлжлүүлж байна. гэсэн хждий ч тэднийг амиа алдсан гэж үзэх магадлал тун өндөр байгаа аж. “PT Freeport Indonesia” алт, зэс, мөнгөний уурхайд осол өнгөрсөн мягмар гарагт болсон ч мэдээллийг өчигдөр олон улсад цацжээ. Энэтхэгийн Засгийн газрын мэдээлснээр өмнөхөн нь газрын хөрсөнд нуралт үүссэний улмаас хонгилын дээвэр нурсан гэж үзжээ.
Д.Идэр

























































