Паралимпийн алтан медальт, 26 настай Оскар Писториус модель найз бүсгүй
Рийва Стийнкемпийг хөнөөсөн хэрэгт буруутгагдан шалгагдаж буй.

Паралимпийн алтан медальт, 26 настай Оскар Писториус модель найз бүсгүй Рийва Стийнкемпийг хөнөөсөн хэрэгт буруутгагдан шалгагдаж буй. Тэрээр барьцаагаар суллагдсан байгаа бөгөөд ял сонсохоосоо өмнө тэмцээнд оролцох эрхтэй байгаа. Гэсэн хэдий ч Өмнөд Африкийн алдарт тамирчин энэ жилийн үлдсэн хугацаанд ямар нэгэн тэмцээнд гүйхгүй хэмээн мэдээллээ. Түүний зөвлөх сэтгэл санаа нь бэлэн биш байгаа учраас уралдахгүй хэмээн тайлбарласан байна. Ингэснээр тэрээр ирэх долдугаар сард болон ДАШТ-д эх орноо төлөөлөн оролцохгүй аж.
Оскар Писториус өнгөрсөн хоёрдугаар сард найз бүсгүйгээ буудан хөнөөсөн хэргээр баривчлагдсан юм. Түүний хэргийн ээлжит шүүх хурал ирэх сарын дөрөвний болох аж.
Д.Идэр