
Видео шэйрлэдэг дэлхийн хамгийн алдартай сайтад минут тутамд 100 цагтай тэнцэх хэмжээний урттай бичлэг ордог байна. Энэ нь цаг тутамд 6000 цаг, өдөрт 144 мянган цагийн урттай бичлэг “Youtube”-д тавигддаг гэсэн үг юм. Мөн “Youtube”-д сард давтагдсан тоогоор тэрбум гаруй зочилдог аж.
“Youtube” нь 2005 оны хоёрдугаар сард домэйн хаягаа бүртгүүлсэн боловч анхны бүтээлээ 2005 оны тавдугаар сард гаргасан юм. “Google” компани “Youtube”-ийг 2006 онд 1.65 тэрбум ам.доллараар худалдан авсан билээ. “Google”-ийн гүйцэтгэх захирал Эрик Шмидтийн мэдээлснээр “Youtube” хэрэглэгчдийн тоо 6-7 тэрбумд хүрэх боломжтой аж.
Хэрвээ та “Youtube” дэх энэ бүх мэдээллийн санг хэрхэн хадгалдагийг харахыг хүсвэл тус компанийн мэдээллийн төвөөр аялаарай.
Д.Идэр