Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт байрлах "Орчлон" хорооллын орон сууцны байранд гал гарч оршин суугч иргэдэд их хэмжээний хохирол учирсан хэрэг гарсан билээ.

Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт байрлах "Орчлон" хорооллын орон сууцны байранд гал гарч оршин суугч иргэдэд их хэмжээний хохирол учирсан хэрэг гарсан билээ. Энэхүү хэргийн мөрдөн байцаалтын ажиллагаа явагдаж байгаа юм байна. Гал гарсан шалтгааныг шинжээчид дүгнэхдээ дөрөвдүгээр давхрын айлын тагтан дээр байсан их хэмжээний хураалгатай бараа руу тамхины галтай иш хаяснаас гарсан байж болзошгүй гэж үзэж байгаа юм байна. Өөрөөр хэлбэл, гал энэ давхраас эхэлж гарсан болохыг тогтоосон, орон сууцны барилгын дулаалгын хөөсөнцөр хавтан нь гал тэсвэргүй галыг тэтгэх материалаар хийгдсэний улмаас гал тархах эхлэл болсон аж.
Д.Ундрах /24tsag.mn/