АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама, БНХАУ-ын Ерөнхийлөгч Ши Жинпин нар ирэх сарын 7-8-нд уулзахаар болжээ.

АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама, БНХАУ-ын Ерөнхийлөгч Ши Жинпин нар ирэх сарын 7-8-нд уулзахаар болжээ. Энэ нь Ши Жинпин өнгөрсөн гуравдугаар сард БНХАУ-ын дарга болсноос хойш буюу Ерөнхийлөгчийн хувьд хийж буй анхны уулзалт аж. Тэд Калифорнид уулзалдана хэмээн Цагаан ордон өнөөдөр мэдээлсэн байна.
Хоёр орны удирдагчийн нэн тэргүүнд хэлэлцэх асуудал Хойд Солонгосын цөмийн хөтөлбөр, заналхийллийн байх аж. Мөн АНУ-ын зүгээс сүүлийн үед олноор гарах болсон, БНХАУ-аас гэх тодотголтой хакерын хэргийн талаар ярилцах саналтай байгаа гэнэ. Мөн уулзалтаар өнгөрсөн дөрвөн жилд хоёр орны харилцаа, хамтын ажиллагаа ямархуу байсныг дүгнэж, хоёр талын болон бүс нутаг, глобал асуудлуудыг хэлэлцэх аж.
Д.Идэр