Ховд аймгийн Булган суманд цагдаагийн алба хаагч цагдаа Т-г буудаж амь насыг хохироосон гэмт хэрэг гарсан билээ.

Ховд аймгийн Булган суманд цагдаагийн алба хаагч цагдаа Т-г буудаж амь насыг хохироосон гэмт хэрэг гарсан билээ. Энэ хэрэгт Эрүүгийн хуулийн 91-р зүйлийн 91.2-т зааснаар бусдыг санаатай алсан гэмт хэргээс эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа юм. Хэргийг шалгах явцад гэмт этгээдүүд долоон удаагийн үйлдлээр хулгайн гэмт хэрэг үйлдсэн болохыг тогтоогджээ. Тиймээс гэмт этгээдүүд хүний амины хэрэгт нь Эрүүгийн хуулийн 91.2, 91.2.6, 91.2.8, 91.2.11-р зүйл анги, хулгайн гэмт хэрэгт нь 145.3-р зүйлд зааснаар ял сонсгож, яллагдагчаар татан шалгаж мөрдөн байцаалтын ажиллагаа дуусч байгаа аж.
Д.Ундрах /24tsag.mn/